loader
“iPhone” үйлдвэрийн ажилчдад бонус амлажээ

“iPhone” үйлдвэрийн ажилчдад бонус амлажээ

“iPhone” үйлдвэрийн ажилчдад бонус амлав

“Apple”-ийн хамгийн том нийлүүлэгч “Foxconn” компани Хятадад байдаг. Тайванийн “Foxconn” компани нь “iPhone” утас угсардаг дэлхийн хамгийн том үйлдвэрт тооцогддог аж. Жэнжоу дахь тус компанийн үйлдвэрт Covid-19-ийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид өнгөрсөн Лхагва гаригт долоо хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Ажилчид нь халдвартай хүмүүстэй хамт хоригдож буй тухайгаа цахим сүлжээнд мэдээлснээр зогсохгүй хөл хорионоос зугтацгаажээ.

Удахгүй зул сарын баяр болохтой холбоотойгоор тус компани “Apple”-ийн тээвэрлэлтийг тасалдуулахгүйн тулд хатуу дүрэм журам дагаж мөрдөх учиртай аж.

Тэгвэл тус компани ажлаа хаяж явсан ажилтнуудаа эргүүлэн авчрах арга хэмжээгээ эрчимжүүлж байна. Зугтсан ажилтнуудыг буцаахын тулд бонус амлаж буйгаа тус компани албан ёсны “Wechat” хаягаараа зарласан. Тодруулбал, аравдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 5-ны хооронд ажлаа хаяж явсан хүмүүс буцаж ирвэл нэг удаагийн урамшуулал болгож 500 юань өгнө гэжээ. Харин шинэ ажилчдад цагийн 30 юанийн цалин санал болгоно гэв.

“Apple” компани Хятадын Covid-19-ийн хязгаарлалт “iPhone14”-ийн тээвэрлэлтэд нөлөөлнө гэж мэдэгдсэн. Энэ хязгаарлалт нь ялангуяа Жэнжоу дахь үйлдвэрийн хүчин чадлыг мэдэгдэхүйц бууруулсан гэж мэдэгдсэн тул “Foxconn” дээрх бонусын мэдэгдлээ гаргажээ.

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сирийн газар хөдлөлт: Нурангиас дөнгөж төрсөн нярай хүүхэд аварчээ

Газар хөдлөлийн гамшигт өртсөн Жендерес хотод үүрэг гүйцэтгэж буй Сирийн аврагчид барилгын нуранги дороос төрөөд удаагүй нярай хүүхдийг аварчээ.Нярайг яаралтай эмнэлэгт хүргэж, одоо амь нас нь аюулгүй

TOYOTA компанийн тэргүүн суудлаасаа огцорлоо

Японы автомашины толгой үйлдвэрлэгч болох "TOYOTA" компанийн дэд ерөнхийлөгч Акио Тоёода албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдлээ. Түүний өвөө болох Киичиро Тойода нь 1937 онд анх "Toyota Motors"-ий

ОХУ-ын сэтгүүлч Мария Пономаренко Мариуполийн драмын театрыг бөмбөгдсөн асуудлаар олон нийтийн сүлжээнд бичээд "зургаан жилийн ял" сонсжээ

ОХУ-ын сэтгүүлч Мария Пономаренко Мариуполийн драмын театрыг бөмбөгдсөн асуудлаар олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичээд шүүхээс зургаан жилийн ял сонсжээ. Түүнийг "ОХУ-ын армийн талаар худал мэдээлэл