loader
“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2022” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭНЭ САРЫН 4,5-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2022” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭНЭ САРЫН 4,5-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Чуулга уулзалтаар Геологийн салбарын бодлого, цаашдын чиг хандлага, Ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсэж буй асуудлууд, Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Тавантолгойн ордын геологийн судалгааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөвлөгөө сэдэвт илтгэлүүд тавигдах ба Эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг явагдана.

Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч өнөөгийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос 2 дахин бага байна. 2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин  буурчээ.

Иймд  энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх, улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон орд газрыг  нэмж илрүүлэх боломж бүрдэх юм.

Мөн холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад холбогдох анхдагч хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна.

“Монголын геологи, хайгуул 2022” нь төр засгаас геологи, хайгуулын салбарт баримталж байгаа бодлого, түүний хэрэгжилтийг хангахад салбарын оролцоог нэмэгдүүлэх, геологи, хайгуулын салбарын тулгамдсан асуудлын гарц шийдлийг эрэлхийлэх боломжийг олгодог олон талын ач холбогдолтой, өргөн хүрээтэй арга хэмжээ юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касайг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрий

Apple IPhone 14 гар утасны нээлт ирэх сарын 7- ны өдөр болно

Блүүмбергийн мэдээлснээр, 9-р сарын 7-нд болох онлайн нээлтийн арга хэмжээний үеэр iPhone 14-ийг танилцуулахаар бэлдэж байгаа бөгөөд 9-р сарын 16-наас эхлэн худалдаанд гарахаар болжээ. Энгийн iPho

ОХУ руу зорчих иргэдэд анхааруулга хүргүүлэв

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19-ийн цар тахлын улмаас ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны 635 дугаар тогтоолоор тус улс хилийн агаарын болон авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээври