loader
Согтууруулах ундаа авахдаа үнэмлэхээ шалгуулахгүй бол байгууллага үйлчлэхгүй байх эрхтэй

Согтууруулах ундаа авахдаа үнэмлэхээ шалгуулахгүй бол байгууллага үйлчлэхгүй байх эрхтэй

Хэрэглэгч согтууруулах ундаа авахдаа баримт бичгээ шалгуулахгүй бол дэлгүүр, үйлчилгээний байгууллага үйлчлэхгүй байх эрхтэй талаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд заажээ.

Хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа, 21 нас хүрээгүй болон жирэмсэн хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Харин үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд заавал иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, гадаад паспорт эсвэл цахим систем ашиглан хуульд заасан насанд хүрсэн эсэхээ нотлох аж.

Гэхдээ үнэмлэхээ шалгуулахыг хүсэхгүй бол тухайн байгууллага үйлчлэхгүй байх эрхтэй юм. Түүнчлэн хэрэглэгч хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзвэл мөн л үйлчлэхгүй байх эрхтэй гэж заажээ.

Иймд 21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн байгууллага хариуцна.

skip-share

21 насанд хүрээгүй хүн согтууруулах ундаа худалдан авсан, хэрэглэсэн бол 200 мянган төгрөгийн торгуультай

Түүнчлэн энэ хуультай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд хариуцлагын арга хэмжээг тусгасан байна. Тодруулбал, хуулиар хориглосон газарт /хориглосон газрын жагсаалтыг дор оруулав/ согтууруулах ундаа хэрэглэсэн, 21 насанд хүрээгүй хүн согтууруулах ундаа худалдан авсан, хэрэглэсэн бол согтууруулах ундааг хурааж, иргэнийг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /200 мянган төгрөг/ торгоно.

Харин 21 нас хүрээгүй  болохыг тухайн үйлчилгээний газар мэдээгүй бол энэ нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заажээ.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХИЙГ ШААРДААД, ТҮҮНЭЭС БОЛЖ ХОХИРОЛ УЧИРСАН БОЛ...

Өмнө нь хэрэгжиж байсан хуульд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно гэж заасан бол энэ удаад илүү хариуцлагажуулжээ.

Шинээр хэрэгжиж эхэлсэн хуульд бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно, харин  хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан.

Мөн Зөрчлийн тухай хуульд

  • бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан,
  • 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгосон,
  • хэрэглэхийг зохион байгуулсан,
  • энэ зорилгоор орон байр ашиглуулсан,
  • мөнгөн туслалцаа үзүүлсэн,
  • согтууруулах ундаа өгсөн, бэлэглэсэн, бусад хэлбэрээр согтууруулах ундаа олж авах, хэрэглэхэд нь тусалсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /200 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр /2 сая төгрөг/торгоно гэжээ.

УЛСЫН ЭСВЭЛ ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС САНХҮҮЖДЭГ БАЙГУУЛЛАГЫН ХӨРӨНГӨӨР СОГТУУРУУЛАХ УНДАА АВАХЫГ ХОРИГЛОНО

Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулж олгох, улсын төсвөөс, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хоригложээ.

Энэ тохиолдолд хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /200  мянган төгрөг/, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /2 сая төгрөг/ торгох юм байна.

Мөн уг хуультай холбоогүй ч Зөрчлийн тухай хуульд орсон бас нэг өөрчлөлт бол хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн бол хүнийг албадан сургалтад хамруулж, таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Өмнө нь 300 нэгжээр буюу 30 мянган төгрөгөөр торгох хуультай байв.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар

20.1.1.энэ хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.4-т заасан газар, нийтийн эдэлбэр газарт;
13.1.1.төрийн байгууллагын эзэмшлийн болон үйл ажиллагаа явуулж байгаа албан байр, барилга байгууламж, газар;
13.1.2.хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар, соёл, урлагийн газар, тэдгээрийн эзэмшил, ашиглалтад байгаа бүх төрлийн барилга байгууламж;
13.1.4.оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байр;
20.1.2.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд, агаарын хөлөг болон зорчигч тээврийн галт тэрэгний зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;
20.1.3.шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр болон нийтийн эдэлбэр газарт байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор;
20.1.4.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;
20.1.5.энэ хуулийн 16.3-т зааснаас бусад тохиолдолд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаа газарт;
20.1.6.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад этгээдийн ажлын байрны дотоод орчинд;
20.1.7.барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх;
20.1.8.олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийсэн эсвэл хийгээгүй

ЭХ сурвалж: news.mnЭнэ долоо хоногийн VS буландаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Т.Доржханд гишүүний хувьд "Тоо бодвол 40 их н

Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлд онцгой анхаарч хамтарсан Ажлын хэсэг гаргахаар тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.

Гадаад руу зугтсан авлигачдын гадаад паспортын хугацааг цуцлана

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Засгийн газар “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгуу