loader
АГААРЫН ТЭЭВЭР, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

АГААРЫН ТЭЭВЭР, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Үүнтэй холбоотойгоор Агаарын тээвэр, аялал, жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл өнөөдөр /2022.05.03/ хуралдлаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан болон Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ, МИАТ ТӨХК, Аэромонголиа ХХК, Хүннү Эйр ХХК,  Изинис эйрвэйз ХХК гэсэн үндэсний авиа компанийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс иргэний агаарын тээврийн компаниуд жуулчдад хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулахад анхаарах ёстойг хэлээд, тарифын асуудлыг тусгайлан хэлэлцэх, авиа компаниудын өгсөн саналыг хүлээн авч, шийдлийг судлахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарынхан иргэний агаарын тээвэрлэгчдийн ажлын онцлог, цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож хамтарч ажиллахыг хүслээ.

МИАТ ТӨХК зургадугаар сарын 21-нээс Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт 5 удаагийн нислэгийн давтамжтай болгохоор судалж байна.  Улаанбаатар-Истанбул чиглэлд өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК долоо хоногт хоёр, Туркиш Эйрлайнз гурав удаа нисэж байгааг нэмэгдүүлэх саналыг Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ-аас гаргасан.

Харин МИАТ ТӨХК Франкфурт чиглэлд таван удаа нислэг үйлдвэл Истанбул чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжгүйгээ илэрхийллээ. Гэвч Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр долоо хоногийн 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэх эрхтэй тул томилогдсон тээвэрлэгчид тохиролцвол нислэг нэмэгдүүлэх боломжтойг нэмж хэллээ.  

Харин орон нутгийн таван чиглэлд Аэро Монголиа ХХК дангаар нислэг үйлдэж байгаа. Хүннү Эйр ХХК 2022 оны 7,8 дугаар сард Мөрөн, Өлгий, Даланзадгад чиглэлд долоо хоногийн 2 удаагийн жуулчин тээврийн захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Зуны цагийн хуваарьт Даланзадгад, Хөвсгөл чиглэлд өдөр бүр, Өлгий, Ховд, Увс, Улиастай чиглэлд  долоо хоногт 3-аас доошгүй нислэг үйлдэж, үнэ болон хуваарийг эцэслэх хүсэлт гаргалаа.

Иргэний агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын компаниудын хооронд харилцан сургалт хийх хэрэгтэй. Ингэснээр компаниудын уялдаа холбоо сайжрах чухал шаардлагатай байгааг Аэро монголиа компанийн төлөөлөл хэлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Явган хүний зам засвар, замд тэмдэг тавих ажлууд үргэлжилж байна

Нийслэлийн явган хүний зам засвар, замд тэмдэг тэмдэглэгээ тавих ажлууд үргэлжилж байна. Баянгол зочид буудлын автобусны буудлын хойд хэсгийн явган хүний замыг стандартад нийцүүлэн засаж эхэлжээ. Инг

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр /2022.08.

Дотоодын аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн буюу нээлттэй ХК болгох ёстой гэв

“Хөрөнгийн зах зээлд гарч буй бодлого, зохицуулалтын үр нөлөө болон татварын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.