loader
Гамшиг, нийгмийн ноцтой байдлын үед ажиллах яаралтай тусламжийн баг байгуулна

Гамшиг, нийгмийн ноцтой байдлын үед ажиллах яаралтай тусламжийн баг байгуулна

Эрүүл Мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар болон Норвегийн яаралтай тусламжийн баг манай улсад ажиллаж байна. Тус баг нь 3 хоногийн сургалтыг эмнэлгийн яаралтай тусламжийн баг байгуулах стратеги төлөвлөлтийн чиглэлээр хийсэн билээ.
 
Энэхүү багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед өөрийн улсад төдийгүй гадаадын бусад улсад илгээн ажиллуулах хэмжээнд бэлтгэх зорилготой бөгөөд Монгол улсыг  ДЭМБ дэмжлэгээр яаралтай тусламжийн баг байгуулах эхний 5 улсын жагсаалтад оруулснаа энэхүү сургалтын үед мэдээллээ. Энэхүү баг нь эрүүл мэндийн салбарын эмч нараас гадна ОБЕГ аврагч нараас бүрдсэн холимог байг байх юм. Сургалтын явцад багийн нэрийг сургалтад оролцогчид ба сургагч багш нар ярилцан монголоор  ГЭР  буюу англиар GER (Global Emergency Response) англи үгийн товчлол байхаар шийдсэн байна.
  
Манай улсын хувьд ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа.ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын эмч нарыг  энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлага, цаашид сургагч багш нар болон ахих боломжтой,  цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун километр хол газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн НДББ-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулах, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх  давуу  талтай гэж үзэж байгаа юм. Энэхүү сургалтын үед сургалтад оролцсон манай эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа сургагч багш нар хэлж байлаа.
 
Өнөөдөр олон улсын яаралтай тусламжийн багуудын үүсэл, чиг хандлага, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажилладаг журам, дайчлан ажиллах төлөвлөгөө, багийн үйл ажиллагааны стандартууд, ложистик зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Энэхүү сургалтад мөн ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, Гэмтэл Согогийн Үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв  болон лавлагаа шатны эмнэлгийн удирдлагууд болон яаралтай тусламжийн эмч нар оролцлоо.  Мөн 10 сарын эхээр Армян улсад болох ДЭМБ  яаралтай тусламжийн глобал уулзалтад Монголоос 3 хүн оролцохоор боллоо. Энэхүү уулзалтаар улс орнуудын гамшиг нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах асуудлыг хэлэлцэх юм.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдох гажиг засах мэс засал хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний төрөлхийн гажгийн багийн бүрэлдэхүүн 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр "уушгины венийн бүрэн буруу оролт" оноштой хоёр сартай нярайд мэс заслын эмчилгээг анх

Монгол улс мобайл интернэтийн хурдаар 100, суурин интернэтийн хурдаар 84-т жагсжээ

Speedtest байгууллага 2019 оны арванхоёрдугаар сард дэлхийн улс орнуудын интернэтийн хурд ямар хэмжээтэй байсныг харьцуулж жагсаажээ.Ингэхэд үүрэн холбооны буюу мобайл интернэтийн хувьд Монгол улс дэл

Эмнэлгүүдэд хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд хуваарилав

Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг эрчимжүүлж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардуулла