loader
ТАЙЛАНД УЛСАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ БИЙ БОЛГОХОД ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

ТАЙЛАНД УЛСАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ БИЙ БОЛГОХОД ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Артают Срисамутыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндорхны төслийн ажлын албатай хамтран хөдөө орон нутагт хэрэгжүүлсэн “Туслах аж ахуйд суурилсан сургуулийн үдийн хоолыг хөгжүүлэх нь” төслийн үр дүнг сайшаан, цаашид үргэлжүүлэх саналтай байгаагаа талууд илэрхийлэв.

Мөн хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улс, Тайландын Хаант Улс хооронд тэтгэлэгт хөтөлбөр бий болохоор санал солилцож ойрын үед хэлэлцээрийн төслийг солилцохоор тохирлоо.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айлуудыг цэргүүд нүүлгэж байна

Дорнод аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан цэргүүд айл өрхийг нүүлгэх ажилд оролцож эхэлжээ.Тодруулбал, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит

"Дайны бус шинж чанартай" цэргийн ажиллагааны журам БНХАУ гаргажээ

БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “дайны бус шинж чанартай” цэргийн үйл ажиллагааны тухай туршилтын багц журам гаргах зарлигт гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээ

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.03/ болж байна. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэри