loader
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна

Үүний дагуу “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын шаардлагын дагуу 1 дүгээр шатны аудитыг амжилттай хийж дууслаа. Тус аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр 2 дугаар шатны аудит явагдаж баталгаажуулах боломж бүрдэх юм.

ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг жишгийн дагуу төрийн болон төрийн өмчит компаниуд уг стандартуудыг нэвтрүүлэх боломжтой. Тус стандартууд нь тогтвортой хөгжлийн бодлогын SDG 8, 11, 16 дугаар зорилтын хэрэгжилтийг дэмждэг бөгөөд төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлснээр Монгол Улсын Авлигын индекс буурах ач холбогдолтой.

Эрдэнэс Тавантолгой

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл-Шейх хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ

Налайх дүүрэг ирэх өвлөөс шахмал түлш хэрэглэнэ

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, э

Улаанбаатарт бороо орохгүй, 26 хэм дулаан

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөөдөр Монгол-Алтай, Орхон-Сэлэнгэ, Улз голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахил