Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээнй үеийн зам тээвэр, логистикийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр буудлын дотор заслын ажлууд, шугам сүлжээний ажлууд, буудлын систем болон мэдрэгчүүдийн тохируулгын ажлууд хийгдэж, нийт 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр /2026.08.05/ “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, Төмөр замын газар болон “УБТЗ” ХНН-ийн холбогдох албан тушаалтнуудад төслийн хэрэгжилт, барилга угсралтын ажлын явцыг танилцууллаа.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлоо. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлого, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой зарим шийдвэрийг гаргажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 57 хувьтай байна.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилтын хүрээнд Төмөр зам доогуурх авто замын Нүхэн гарцуудыг үе шаттайгаар барьж байна. Төсөл нийслэлийн гурван байршилд хэрэгжиж байгаа юм
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ.
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21:00–00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд уламжлал болгон зохион байгуулагдана.
Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 240 иргэн, ААН гадна орчны тохижилтдоо анхаарч ажилласан байна. Тэдний төлөөлөл болох “Хөх толбо” ХХК-ийн хамт олонд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ.