loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал дахин нотлов.

Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг БНХАУ-ын зүгээс өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав.

Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв.

Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй хэдий ч эдийн засаг, тээвэр ложистикийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Брендан Фрейзер 12 жилийн дараах анхны дүрээрээ "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал" хүртлээ

Өнөө цаг үеийн хамгийн дуулиантай "Comeback" гэгдэж буй Брендан Фрейзерийн "The Whale" дахин нэг шагнал хүртлээ. "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал"-ыг өөрийн бүтээсэн гол дүрээрээ ийнхүү хүртсэн нь хүмүү

ФОТО СУРВАЛЖИЛГА: Сэтгүүлчийн ёсзүйн асуудалтай холбоотой 500 гаруй гомдол иржээ

Монголын сайтын холбоо, МСНЭ хамтран зохион байгуулж буй “Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэлзүй” чуулганы үдээс хойшхи хэлэлцүүлгүүд эхэллээ. Үдээс хойшхи хэлэлцүүлгээр Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлын асуудал, Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага, Цахим орчин дахь оюуны өмчийн асуудал зэрэг сэдвийг хөндөж байна.

"ОУВС хөтөлбөрөө сунгах эсэхийг шинэ засгийн газартай ярьсан нь илүү найдвартай болов уу гэж байгаа"

2020 оны эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “2020 онд бид анхаарал хандуулах ёстой зүйл нь экспортын хэмжээ, ялангуяа нүүрсний экспортод сайн