loader
Чингис хаан судлалын олон улсын холбооны Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо

Чингис хаан судлалын олон улсын холбооны Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. 

Энэ хуралд 15 орны 155 судлаачид Чингис хааны түүх, өв соёл, угсаатан зүй, гадаад харилцаа зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тодруулбал,       

  • “Монголын түүх, угсаатны судлал” нэгдүгээр салбар хуралдаанд 31 илтгэл
  • “Монгол хэл, уран зохиол судлал” хоёрдугаар салбар хуралдаанд 32 илтгэл
  • “Монголчуудын соёлын ертөнц” гуравдугаар салбар хуралдаанд 30 илтгэл
  • “Монголчууд ба гадаад ертөнц” дөрөвдүгээр салбар хуралдаанд 17 илтгэл
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” тавдугаар салбар хуралдаанд 18 илтгэл
  • “Чингис хаан ба өнөөгийн ертөнц” зургадугаар салбар хуралдаанд 27 илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллах санал санаачилга  гаргасан. 

Ерөнхийлөгчийн санаачилгыг эрдэмтэн, судлаачид дэмжиж, Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо. Мөн холбооны Удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр болов.  
“Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгч бөгөөд жинхэнэ гишүүн Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор Сономын Лувсанванданы мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүнсний 10 нэр төрлийн ногоонд урамшуулал олгоно

Энэ жилийн хаврын тариалалтад гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарч улаанбуудай, төмсийг дотооддоо 100 хувь бэлтгэх зорилт тавьсан. Засгийн газраас дээрх үүссэн нөхцөл байдлаас үүдээд хэд хэдэн арга х

Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдөр 7 шинэ аваргатай боллоо

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ.Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын

Кино найруулагч,зохиолч Л.Таванбаяр: “Манан хүдэн гэхээр л өөрийгөө төсөөлөөд эхэлдэг”

Хэдэн онд Кино Урлагийн Дээд сургуульд элсэн орсон бэ?1998 онд Төрийн Соёрхолт Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Сумхүүгийн урланд орж 2002 онд кино найруулагч мэргэжлээр төгссөн дөө.Кино урлагийн салбарын