loader
Яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны долоодугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтад Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яамны Хойд Америк, Зүүн Европ, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Хавиер Салидо ирж, яриа хэлцээ хийв.

Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, Монгол, Испани улсын хоёр талын харилцааг өргөжүүлэн эрчимжүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцааны өргөн асуудлаар ярилцаж, санал солилцов.

Тухайлбал, Монгол, Испанийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг талууд онцолж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар талууд тохиролцов.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг тавдугаар сарын 26-31-ны хооронд бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр 2022 оны 0

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлт авч эхэллээ

Төслийг 2022 оны есдүгээр сарын 9-30-ны өдрийг хүртэл Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газарт хүлээн авах юм байн

Англи улсад "Тамхичид"ын тоо доод түвшинд хүрчээ

Их Британид тамхи татдаг хүмүүсийн тоо өнгөрсөн онд хамгийн бага хэмжээнд хүрсэн гэж Үндэсний статистикийн хорооноос нь мэдээллээ. Тодуулбал,2021 онд 18 болон түүнээс дээш насны хүмүүсийн 13.3 орчим х