loader
Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдөл шилжүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдөл шилжүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 13-нд ажиллалаа.


БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд байлцав. Тэд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, хариулт өглөө.

Энэ онд 11-11 төвөөс Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдлийг шилжүүлжээ. Үүнээс шийдвэрлэж, хариу өгсөн 355, хянаж байгаа 12, хүлээн авсан 15 өргөдөл байна.

 

Иргэд боловсролын үйлчилгээтэй холбоотой дараах санал, гомдлыг хэллээ. Тодруулбал,

-Тусгай хэрэгцээт иргэдийн боловсролын тэгш хүртээмж

-Оюутан элсүүлэх журам

-Элсэлтийн ерөнхий шалгалт

-Элсэлтийн хураамжийн асуудал

-Дотоод, гадаадын сургалтын төлбөрийн тэтгэлэг

-Үнийн өсөлтөөс үүдсэн хөрөнгө оруулалтын ажлууд

-Цэцэрлэгийн хүртээмж зэрэг асуудлыг хөндөн асууж, хариулт авлаа.

 

Мөн боловсролын цахим шилжилтэд хувь нэмэр оруулах, боловсролын үйлчилгээний судалгаа, их, дээд сургуулиудын уялдаа холбоо гэхчлэн зарим асуудлаар бодитой санал санаачилга гаргасан иргэд ч байлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд иргэдтэй уулзах үеэрээ боловсролын үйлчилгээ авахад тулгарч буй иргэдийн гомдол, саналыг хүлээн авч, ил тод, нээлттэй, яаралтай шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.

БШУЯ 11-11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системд бүртгэн өргөдлийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр буюу Баасан гаргийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулжээ.Абэгийн ойр дотны болон Либерал ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлж буйга

Монгол наадамд зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдах хуулийг батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгуулна

Монгол наадамд зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдах хуулийг батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгуулна хэмээн Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээллээ.Тодруулба

УБТЗ хос замаар туршилтын галт тэрэг аялууллаа

Өнгөрсөн онд УБТЗ гол замынхаа урд хэсэглэлийн эхний өртөө болох Замын-Үүд-2 өртөөнөөс Шаргын овоо зөрлөг хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг хийсэн. Энэхүү ажил нь тээврийн хэмжээ өдөр бүр өсөн