loader
ОХУ-ын ГХЯ Япон улстай маргаантай байгаа Курилийн арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдлээ

ОХУ-ын ГХЯ Япон улстай маргаантай байгаа Курилийн арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдлээ

ОХУ-ын ГХЯ мягмар гарагт Япон улстай маргаантай байгаа Курилийн арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдээд, Токио хоёр орны хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэв.


Тодруулбал, ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, “Одоогийн нөхцөл байдалд бид аргагүйн эрхэнд Японы тал санхүүгийн үүргээ биелүүлэх хүртэл 1998 оны хэлэлцээрийг түр зогсоож байна” гэжээ.


Япон улс Украины асуудлаас болж ОХУ-ын эсрэг нэг талын хориг арга хэмжээ авсны дараа Москва өнгөрсөн 3 дугаар сард Японтой хийсэн энхийн хэлэлцээрээ зогсоож, Курилийн арлуудад эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах хоёр орны хэлэлцээрээс татгалзаж байгаагаа зарласан.


Ташрамд дурдахад, Япон, ОХУ улсууд нь Курилийн арлуудын эзэмшлийн асуудлаар санал зөрөлдсөний улмаас Дэлхийн II дайн дууссанаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

52, 71 дүгээр сургууль байгалийн шинжлэх ухааны лаборатори, дугуйлантай боллоо

Нэг удаад 205-30 хүүхэд ашиглах боломжтой эдгээр лабораторийг ашиглах гарын авлага болон дугуйлангийн хөтөлбөрийг бэлтгэжээ.

Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өчигдөр Дэлхийн банкны төрийн секторын ахлах мэргэжилтэн, доктор Верена Фрицтэй уулзан тус яамны бүтэц, чиг үүрэг болон бусад яамдтай хамтын ажиллагаа, ажил

Дархан-Уул аймагт Зээлийн батлан даалтын сангийн сургалт зохион байгууллаа

Сургалтын үеэр ипотекийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн батлан даалтад хэрхэн хамрагдах, тавигдах шаардлага, иргэдэд нээгдэх боломжуудын талаар онцлон танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.