loader
Гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо монголчуудын 36 жилийн түүхийг 223 зурагт буулгажээ

Гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо монголчуудын 36 жилийн түүхийг 223 зурагт буулгажээ

Сүгияама Тэрүзо 

"Анх 1983 оны зун Монголд ирж байлаа. Тэр үед БНМАУ нь социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрх угтсан. Тухайн үед гэрэл зураг авахад хараа хяналт ихтэй, ялангуяа түүхэн соёлын өвүүдийн зураг авах зөвшөөрөл хаалттай байсан. Харин 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийн даргатай хамтарсан соёлын өвийн зураг авалтын ажлыг эхлүүлсэн" хэмээв.

Уг зураг авалтаараа тэрбээр “Монголын соёлын өв” дөрвөн цуврал гэрэл зургийн цомог хэвлэсэн нь дэлхийд анх Монголын гэрэл зургийн томоохон бүтээл болж, өндрөөр үнэлэгдэж байжээ.

 

"Улаанбаатар-1983" гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист засаглалтай үеийн Улаанбаатар, 1992 онд социалист засаглалаас ардчилалд шилжсэн “Монгол Улс”-ын нийслэлийн өнгө төрх, монголчуудын амьдрал, уламжлал, хувцаслалт гэх мэт соёлыг 36 жилийн түүхийг гэрчилсэн 223 зураг багтсан байна.

Тэрбээр

  • “ВАСЭДА- 100 жил” гэрэл зургийн цомог  1976 он
  • “МОНГОЛ ЗУРАГ”/Монголын шашны зураг/  1987 он
  • “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГ” 1988 он 
  • “МОНГОЛЫН СҮМ ХИЙД БОЛОН АРХИТЕКТУР” 1990 он
  • “МОНГОЛ УРАН БАРИМАЛ” /Монголын цутгамал бурхад/ 1990 он
  • “Монголын нууц эрдэнэс” гэрэл зургийн цомог 1996 он
  • “Монголын шашны урлаг” гэрэл зургийн цомог 1998 он зэрэг гэрэл зургийн цомог гаргаж байжээ.

Ташрамд дурдахад ноён Сүгияама Тэрүзо нь 2007 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдаж байв.

 
Гэрэл зургийг Сүгияама Тэрүзо /Улаанбаатар-1983 номоос/

 
Гэрэл зургийг Сүгияама Тэрүзо /Улаанбаатар-1983 номоос/

 
Гэрэл зургийг Сүгияама Тэрүзо /Улаанбаатар-1983 номоос/

 
Гэрэл зургийг Сүгияама Тэрүзо /Улаанбаатар-1983 номоос/

 

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭР 12 ОРОНТОЙ ТОО БОЛОХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ БИЧНЭ

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

ТОЙМ

ТОЙМ


2023-01-26 09:26 PM

Нэгдүгээр сарын 26-ны өдөр болох үйл явлын тойм:10.00-13.00 цагт: Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Глоб интернэшнл” төвөөс "ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ ХАНГАГДАЖ БАЙНА УУ?" хэлэлцүүлэг зохион байгуулна.

Дээд шүүх: Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой хүсэлтүүдийг хэлэлцэв

НАМУУДААС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙГ БУЦААЛААУлс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн хүсэлтүүдийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам