ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхийн хугацаагаа тав дахь удаагаа сунгаад удаагүй байна. Тэрбээр энэ хугацаанд гурав дахь гадаад айлчлалаа хийж байна. Тодруулбал, тэрбээр Ням гаригт хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистан улсад айлчилж, ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтай уулзлаа.
Хэвлэлд мэдээлснээр Мирзиёев ОХУ-ын ерөнхийлөгчийг угтаж авч, удирдагчид хамтдаа тусдаа машинаар явсан аж. Путин айлчлалын үеэр Ташкент дахь Шинэ Узбекистан цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж, Узбекистаны тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “ОХУ нь Узбекистантай байгалийн хийн нийлүүлэлтээр өргөн хүрээнд хамтарч ажиллахад нээлттэй. Энд маш том боломжууд бий” гэжээ.
Путин бүрэн эрхийн хугацаагаа сунгаснаасаа хойш Хятад, Беларусьт айлчилсан. Украин дахь дайн 2022 онд эхэлснээс хойш тэр цөөн хэдэн удаа хилийн чанадад айлчилсан билээ. Украины олон 100 хүүхдийг хууль бусаар хил давуулсан хэргээр түүнийг баривчлах тушаалыг Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард гаргасан.
6/26
Эдийн засаг
Монголбанк төлбөр тооцооны цахим системээр олон улсын хуралдаан зохион байгуулав
Сэтгэгдэл үлдээх