loader
Колумб улс далайн ёроолд хэвтэж буй эрдэнэсийн судалгааг эхлүүлжээ

Колумб улс далайн ёроолд хэвтэж буй эрдэнэсийн судалгааг эхлүүлжээ

Өмнөд Америкийн Колумб улсын засгийн газар тус улсын эргээс холгүй Карибын тэнгисийн ёроолд буй их хэмжээний эрдэнэсийг судлах ажлаа эхлүүлжээ.

Картагена хотын ойролцоо 1708 онд живсэн Сан Хосе хөлөгт асар их хэмжээний эрдэнэс ачиж явсан гэдэг. Тухайн үед Испанийн эзэн хаан Их Британийн эсрэг явуулж байсан дайнаа санхүүжүүлэх зорилгоор Өмнөд Америкийн колониосоо их хэмжээний үнэт эдлэл татаж байжээ.

Гэтэл Сан Хосе хөлөг эргээс холдоогүй байхдаа Британийн флотын дайралтад өртөж, живсэн юм. Хөлөгтэй хамт 600 орчим хүн живсэн гэдэг.

Колумбын засгийн газар хөлөгтэй хамт Карибын тэнгисийн ёроолд живсэн эрдэнэсийг $20 тэрбумын үнэтэй гэж тооцоолжээ.

Хөлөг хэний өмч болох нь одоо ч маргаантай байгаа. Колумб улс Сан Хосе хөлөг живсэн тэнгисийн хэсгийг дархалж, хамгаалалтад авсан юм.

Судалгааны эхний үе шатыг “шинж чанарыг тодорхойлох зорилготой” гэж Колумбын эрх баригчид нэрлэж байна. Энэ шатанд алсын зайн мэдрэгчтэй роботуудын тусламжтай зураглал гаргаж, дараагийн үе шатны археологийн материалын тооллогод ашиглах юм.

Дараагийн үе шатуудыг эхний үе шатны үр дүнгээс хамаарч төлөвлөх гэнэ.

Колумбын соёлын сайд Хуан Давид Корреа энэхүү төслийг “урьд өмнө байгаагүй” гэж тодорхойлсон байна.

Тус улсын эрх баригчид тэнгисийн ёроолд буй Сан Хосе хөлгийн үлдэгдлийг 2015 онд анх илрүүлснээ зарласан юм. Тэр үеэс хойш хөлгийг хэн өмчлөх талаар маргаан эхэлсэн нь одоо болтол үргэлжилж байгаа.

Испани улс хөлгийг эзэмших эрхтэйгээ мэдэгдсэн бол хайгуулын ажилд оролцсон АНУ-ын Sea Search Armada компани бас уг эрхийг булаацалдаж байна.

Эх сурвалж: BBC

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 150 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн хамт Говьсүмбэр аймагт ажиллалаа. Говьсүмбэр аймагт ерөнхий боловсролы

Дэлхийн хамгийн баян тавин хүн энэ онд 500 гаруй тэрбум ам.доллар алджээ

Дэлхийн хамгийн баян тавин хүн энэ онд 500 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Өөрөөр хэлбэл энэхүү алдагдал нь Швед улсын ДНБ-ээс давсан, “S&P 500”-ийн эхний зургаад багтдаг компан

Агаарын онгоцонд жирэмсэн эмэгтэйн бие муудаж "Амгалан" амаржих газар ЭХЭМҮТ ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай тусламж үзүүлжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн Туркийн агаарын хөлөгт 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэг эхэлснээс хоёр цагийн дараа цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай хэ