Боловсрол шинжлэх ухааны сайдын хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар “Элсэлтийн шалгалтын журам”-ын зургаадугаар бүлэгт заасны дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн төгсөгчийн үнэлгээг үр дүнд дүйцүүлэх хугацааг баталсан байдаг.
Үр дүнг дүйцүүлэх хөтөлбөрүүд:
- Кембрижийн AS, A
- International Baccalaureate (IB)
- TOEFL/IBT/
- PTE
- IELTS
- SAT
Цахим хүсэлт илгээх заавар:
Олон улсын шалгалтын үнэлгээг “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө Боловсролын Үнэлгээний Төвийн www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсээс “ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал:
- Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
- Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт (өмнөх оны төгсөгчийн хувьд)
- Суралцаж буй сургуулийн тодорхойлолт (12 дугаар ангийн суралцагчийн хувьд)
Боловсролын үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын арван хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна. Үүнд:
- www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийн “Дүйцүүлэх” гэсэн хэсэгт өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
- https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.
Холбоо барих утас:70119498
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
Сэтгэгдэл үлдээх