loader
Өөрийгөө "Сайдын хүүхэд" хэмээн танхайрч, согтуугаар автомашин жолоодсон иргэнийг хорьжээ

Өөрийгөө "Сайдын хүүхэд" хэмээн танхайрч, согтуугаар автомашин жолоодсон иргэнийг хорьжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхон доторх замд “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч өөрийгөө "Сайдын хүүхэд" хэмээж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байж болзошгүй бичлэг цацагдсан.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад уг этгээд нь 2022 оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө  согтууруулах ундаа хэрэглэсэн болон жолоодох эрх дуусгавар болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, танхайрсан.

Дээрх зөрчил үйлдсэн этгээдэд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Ташрамд мэдээлэхэд, тэрбээр ямар нэгэн өндөр албан тушаалтны хүүхэд биш аж.

Эх сурвалж: ЦЕГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Наадмаар худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын худалдаа эрхлэлтийн

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСАД БИОЛОГИЙН ЗЭВСЭГЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЛАБОРАТОРИ ОГТ БАЙХГҮЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭВ

Энэ асуудлаар Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргасан. Харин өнөөдөр сайд Б.Батцэцэг албан ёсны хариулт өгсөн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 77 дугаар чуулганы индрээс юу хэлэв?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.