loader
Агаарын онгоцонд жирэмсэн эмэгтэйн бие муудаж "Амгалан" амаржих газар ЭХЭМҮТ ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай тусламж үзүүлжээ

Агаарын онгоцонд жирэмсэн эмэгтэйн бие муудаж "Амгалан" амаржих газар ЭХЭМҮТ ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай тусламж үзүүлжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн Туркийн агаарын хөлөгт 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэг эхэлснээс хоёр цагийн дараа цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй болжээ. 

Энэ үеэр тус онгоцонд зорчиж явсан "Амгалан" амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Долгоржав, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн чих, хамар хоолой, сонсгол судлалын ахлах эмч Ч.Саруул, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач зөвлөх эмч М.Цолмон нар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийсэн байна. Үр дүнд нь жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтворжиж, нислэг хэвийн үргэлжилжээ.

Түүнчлэн нислэгийн үеэр жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг зургаан цагийн турш тасралтгүй хянаж, эрүүл мэндэд нь анхаарсан дээрх эмч нарт онгоцны багийн нисэх бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн байна. 

Одоогоор уг жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Усаа хэт шүүж хэрэглэх нь биед хэрэгтэй элементүүдээ авч чадахгүйд хүргэх эрсдэлтэй

Монгол орны ундны усны чанарын судалгааг 2019-2022 оны хооронд хийсэн байна. Үүнтэй холбоотой ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, д

“Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна

2022 оны 12-р сарын 12-13 өдрүүдэд “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл,

Олон улсын сувилагчдын өдрөөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.