loader
Хятад: Тайванийг тойрсон цэргийн сургуулилтаа эхлүүллээ

Хятад: Тайванийг тойрсон цэргийн сургуулилтаа эхлүүллээ

Тайванийн өөрийгөө удирдах арлын орчмын ус, агаарын орон зайд Хятад улс хоёр өдрийн цэргийн сургуулилалт эхлүүлсэн тухай Хятадын төрийн хэвлэл мэдээллээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ардын чөлөөлөх армийн зүүн театрын командлал Пүрэв гаригийн өглөөний 7:45 цагт  Тайванийн хоолой, хойд, өмнөд, зүүн хэсэг, бүс нутгуудад сургуулилалт эхлүүлсэн байна. Тодруулбал, Кинмэн, Мацу, Вукиу, Дун-ин арлуудын эргэн тойронд цэргийн сургуулилалт хийнэ.

“Тайванийн тусгаар тогтнол"-ын буюу тусгаарлах үйлдлийг Хятад хатуу шийтгэж байна. Мөн гадны хүчин хөндлөнгөөс оролцох, өдөөн хатгахаас сэрэмжлүүлсэн хатуу анхааруулга өгөх үүднээс Хятад цэргийн сургуулилалт эхлүүлсэн” гэж хурандаа Ли Ши мэдэгджээ.

Мэдэгдэл гарахаас гурав хоногийн өмнө Тайвань шинэ ерөнхийлөгчөө сонгосон. Лаи Чин-Тэ тангараг өргөх үедээ Бээжингийн заналхийлэл, сэрэмжлүүлгийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн ба гадаадын зочид, төлөөлөгчид ирсэн юм. Үүнийг Хятад буруутган, “Хамтарсан сэлэм-2024А” код нэртэй хүч чадлын үзүүлбэр үзүүлэх гэж байна. Бээжин нэгдэх зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгээгүй.
Тайванийн Батлан ​​хамгаалах яам хариуд нь цэргийн хүчээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж,  “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулсан үндэслэлгүй өдөөн хатгалга, үйл ажиллагаа” гэж шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Aljazeera

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэслэлгүйгээр хөрөнгөжвөл 1-8 жилээр хорих эсвэл зорчих эрхийг нь хасна

Нүүрсний хулгайн гэх асуудал өрнөж, жагсагчид “Нэрсээ зарла, хариуцлага тооц” хэмээн шаардаж эхэлсэн. Үүний дараа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогы

Ц.Билэгтсайхан: 2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл

Говьсүмбэр аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэжээ.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд орон нутагт ажиллаж байгаа ажлынхаа хүрээнд Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Тус холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчди