loader
Ерөнхий сайд эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Ерөнхий сайд эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНТУ-ын олон муж, хот тосгоныг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирч байгаад гүнээ гашуудаж, сэтгэл зүрх шимширч байна. Хүнд гамшигт амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхдөд болон түүхэн холбоотой Турк Улсын нийт ард иргэдэд Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хүнд цаг мөчид Монгол Улс төдийгүй дэлхий нийт Туркийн ард түмний уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж байна. Улс орнуудын үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж гамшгийн хохирол, хүндрэлийг бага ч болов нимгэлнэ гэж найдаж байна. Турк Улс энэхүү хүнд сорилтыг дэлхийн улс түмний хамт даван туулна гэдэгт бүрэн итгэж байна” хэмээв.
БНТУ-ын Элчин сайд Зафер Атеш “Байгалийн гамшигт 10 гаруй мянган хүн амиа алдаж бидэнд маш том гарз, хохирол учраад байна. Хүнд цагт аврах багаа илгээсэн цөөхөн орны нэг нь Монгол. Монгол Улс ковидыг амжилттай даван туулсан. Цар тахлын үед сайн ажилласан, туршлагатай, сор болсон залуусаа манай улсад илгээлээ. Монголын баг гамшгийн голомтод ажиллаж, хүний амь аварч байна. Бидэнтэй хамт байгаа монголчууддаа гүн талархал илэрхийлье” гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Эрдэнэс Монгол" ХХК-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийг ингэж сонгон шалгаруулна

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцийг шинээр зохион байгуулж, 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад буй. Тодруулан хэлбэл,Ахлах менежер /Хуучнаар газрын дарга/ 9-12 сая төгрөгМенежер /Х

Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэлээ

Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гарлаа. Цаг үетэй холбогдуулан ийн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Британи дахь Монгол иргэдтэйгээ уулзлаа

ИБУИНХУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд болсон энэхүү уулзалтад Британид оршин суугаа 40 гаруй монгол иргэн оролцлоо.