loader
УБЦТС: Өрхийн цахилгааныг таслахаас 10 хоногийн өмнө мэдэгдэх ёстой

УБЦТС: Өрхийн цахилгааныг таслахаас 10 хоногийн өмнө мэдэгдэх ёстой

"Айл өрхүүд цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд таслах зохицуулалт үйлчлэхгүй. Тасалсан тохиолдолд цахилгаанчинд хариуцлага тооцно" гэх тодорхой бус мэдээлэл нийгмийн сүлжээнд өрнөж, иргэдийг төөрөгдүүлэх болсон. Иймд дээрх асуудлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ станц ТӨХК-аас тодрууллаа.

УБЦТС ТӨХК "Энэ нь худлаа ташаа мэдээлэл. Иргэн гэрээнд заасны дагуу цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хангагч байгууллага цахилгаан таслах буюу хязгаарлах арга хэмжээг авдаг.

Ингэхдээ эхний байдлаар иргэний бүртгэлтэй гар утасны дугаарт таны цахилгааны төлбөрөө төлөх хугацаа болсон, та ийм хэмжээний мөнгийг төлнө гэдэг агуулга бүхий сануулах зурвас илгээдэг. Тухайн зурвасыг илгээснээс хойш буюу төлбөр гарсанаас хойш 10 хоног хүлээдэг. Тодруулбал, тухайн иргэн зурвас хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд буюу 11 дэх хоногоос эхлэн цахилгааныг хязгаарлах арга хэмжээ авдаг гэсэн үг" гэв.

Хуулийн заалтад хэрхэн тусгагдсан байдаг вэ

Эрчим хүчний тухай хууль

-31 дүгээр зүйл. Эрчим хүчний төлбөр хийх, торгууль ногдуулах

31.1.Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу тооцно.

31.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй.

31.3.Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.

31.4.Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй.

-32 дугаар зүйл.Эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх

32.1.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтыг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.1.1.хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц нөхцөл байдал бий болсон;

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.1.2.эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон;

32.1.3.үйлдвэрлэн гаргаж байгаа эрчим хүч нь стандарт, чанарын шаардлага хангахгүй байгаа;

32.1.4.эрчим хүчний хяналтын улсын байцаагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.2.Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.2.1.эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй;

32.2.2.эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;

32.2.3.тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн;

32.2.4.хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан;

32.2.5.байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;

32.2.6.хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй.

32.3.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч энэ хуулийн 32.2.-т зааснаас гадна дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.3.1.хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон;

32.3.2.эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн;

32.3.3.гэрээгээр тогтоосон цахилгаан чадлын хэрэглээг хэтрүүлсэн.

32.4.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх болсон тухайгаа тусгай зөвшөөрөл олгогчид урьдчилан, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн тухайгаа эрчим хүчээр хангагчид тус тус мэдэгдэнэ.

32.5.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэртээ түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, тоног төхөөрөмж, тоолуур, хэмжүүр болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хүний амь нас, улсын эрх ашиг, бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болохуйц байдал бий болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг урьдчилан мэдэгдэхгүйгээр түдгэлзүүлж болно.

32.6.Эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь түдгэлзүүлсэн шалтгааныг арилгасан тухайгаа түдгэлзүүлсэн эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хангагчийн эрх бүхий ажилтанд мэдэгдэж шалгуулахаас өмнө битүүмжилсэн тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглахыг хориглоно.

32.7.Энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т заасны дагуу эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Аялал жуулчлалын салбар ЭДИЙН ЗАСГИЙГ сэргээх гол боломж

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэх тоо ч гаргасан.

Цаашид төслийн нэгжийг яамны биш их сургуулиуд, хүрээлэнг түшиглэн байгуулна

Улс орон тогтвортой хөгжье гэвэл эрдэмтдээ сонсож, судалгаа хөгжүүлэлтийн зардалд шаардлагатай хөрөнгийг ямар ч үед бууруулахгүй байх нь чухал.Манай улсын ДНБ-д эзлэх судалгаа, хөгжүүлэлтийн зардал 0.

Ажил хичээлээ хийхдээ сонсох хамгийн гоё "10" плэйлист

Эх сурвалж: ub.lifeАжил хичээлээ хийхдээ төвлөрч суухад тань туслах аялгуунуулыг санал болгож байна. Зарим плэйлистүүд таны хичээл, ажлаа хийх, бас амрах хугацааг хүртэл зааж өгсөн тул маш үр дүнтэй б