Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хилсс хотхон–Ривер гарден–Баян монгол хороолол - МУБИС–Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэдэд үйлчлэхээр боллоо.
Тухайн чиглэл нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хилсс хотхон–Ривер гарден–МУБИС–Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв – Баян монгол хороолол–Төв номын сан” болгон өөрчилж үйлчилнэ.
Иймд иргэд доорх маршрутаар үйлчлүүлнэ.



















Сэтгэгдэл үлдээх