loader
А.Адъяасүрэн гишүүнийг хоёр хэргээр яллагдагчаар татжээ

А.Адъяасүрэн гишүүнийг хоёр хэргээр яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хууль хяналтын байгууллага хоёр хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодруулбал,

Эхнийх нь: Нүүрс тээврийн С зөвшөөрлийн авлигын асуудал.

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөх гэсэн статустай байх үедээ АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.доллар буюу 285 сая төгрөг өгсөн гэх хэрэг. Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудалдаа яллагдагчаар татагдсан ч өдгөө хүртэл хуулийн байгууллагад гацсан хэвээр байна. Хэргийн яллах тогтоол нь бүр 2020 онд гарсан байдаг. Гэвч шүүхийн шатандаа нам царцсан гэсэн үг. Ийнхүү царцсан шалтгаан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэмээгддэг.

Тэрбээр, БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-даа с зөвшөөрөл авч байж. Харин одоо "Тэнгри транс групп” ХХК нэрээ “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ульгансар транс” ХХК-ийн нэрийг “Ивээл сар транс” ХХК болгон өөрчил, хятадуудтай хамтарч эзэмшсээр байгаа. Эдгээр компани нь “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, нүүрс тээвэрлэсээр байгаа аж.


Удаах дахь нь: Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудал.

АТГ-аас нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбоотой гэх 17 хүний нэрийг арванхоёрдугаар сард зарласан. Түүнд А.Адъяасүрэн гишүүний нэр багтсан юм. Тэрбээр энэ удаагийн дуулианы дунд нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан байна.

Гэхдээ бүр түүнээс ч өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийх үеэрээ А.Адъяасүрэн гишүүнийг цоллож байв. Тэрбээр "Нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон. А.Адьяасүрэнгээс эхлээд" хэмээж байсан удаатай.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Явган замыг хотын төвд 2.5-3 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс нийслэлд хэрэгжүүлж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай амралтын өдрүүдэд танилцлаа.Нийслэлд

"Газрын багц хууль"-тай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ

Тэрбээр “УИХ-д өргөн барьсан байгаа Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ. Ерөнхий төлөвлөлт хийгдсэний дараа, мөн газрын хуультай холбоотой шүүмжилж буй асуудлуудыг шийдэ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ 2023 ОНЫ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаараа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэж тогтоол гаргав.Үндэсн