loader
Ойрын хоёр хоногт хүйтний эрч суларна

Ойрын хоёр хоногт хүйтний эрч суларна

2023 оны нэгдүгээр сарын 15-ны 20 цагаас 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -39…-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -34…-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17…-22 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -26…-31 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -37…-39 градус, өдөртөө -27…-29 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээллээс авч үзвэл ойрын хоёр хоногт хүйтний эрч бага зэрэг суларна.

2023 оны 01 дүгээр сарын 17-ноос 01 дүгээр сарын 21-нийг хүртэлх ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр:

17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хаягдал цаас боловсруулах үйлдвэр Монголд

Дэлхий дахинд жилд дунджаар 2.01 тэрбум тонн хог хаягдал гардаг бол Монгол улсад 3.4 сая тонн хог хаягдал гарч түүний 18%-ийг цаасан хог хаягдал эзэлдэг байна. Дэлхий нийтээрээ хог хаягдлыг бууруул

Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж өмнөх жилийнхээс 4 хувиар их байна

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдлыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2023 оны нэгдүгээр сарын байдлаар танилцууллаа.Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол,

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнийг нь 10 мянга болгож бууруулжээ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Ч