loader
Арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна

Арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний Пүрэв гарагт тохиож, бүх нийтээрээ амарна.

111 жилийн өмнө монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, тусгаар үндэстэн болохоо зарлан тунхаглажээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргасан түүхтэй.

Олноо өргөгдсөн Монгол Улс

  • Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны Чин ван Ханддорж,
  • Цэргийн яамны Эрдэнэ далай ван Гомбосүрэн, 
  • Сангийн яамны Түшээ гүн Чагдаржав,
  • Шүүх яамны Эрдэнэ ван Намсрай, 
  • Дотоод явдлын яамны Да лам Цэрэнчимэд нарын сайдтайгаар байгуулагдав. Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьж байв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай зарлиг 2008 онд гаргаснаар  улс даяараа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр шийдэгдсэн есөн чухал асуудал юу байв?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын

"The One" буюу чамд төгс зохицох хүн | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. OOGII

https://youtu.be/KdxG96uSWN0

Ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлэх “Зорилтот бүлгийн иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн