loader
Суулт хийж буй 15 хүний хоолой өвдөж, хоёр иргэний даралт ихэсжээ

Суулт хийж буй 15 хүний хоолой өвдөж, хоёр иргэний даралт ихэсжээ

Хотын дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багтай хамтарч жагсагчдад шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө суулт зарласан иргэдэд хоёр цаг тутамд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн юм.

Тодруулбал, шөнийн 00:00 цагийн байдлаар нийт 38 иргэнд эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд үүнээс 15 хүний хоолой өвдсөн зовууртай, хоёр хүний толгой өвдөж, даралт ихэсжээ. Ийнхүү эмийн эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн бол бусад хүний хувьд гемодинамик /цусны эргэлт/ тогтвортой байсан юм.

Шөнийн 02:00 цагийн үзлэгт суулт хийж буй хүмүүсийн олонх нь хамрагдахаас татгалзсан байна. Харин гурван хүн үзүүлж, нэг хүний даралт ихсэж, хоёр хүний хоолой өвдсөн зовууртай байлаа. Үзлэгт хамрагдсан иргэдэд эмийн эмчилгээ хийж, амин үзүүлэлтийг нь тогтворжуулан, зөвлөгөө өгч ажиллаа.

Шөнийн 04:00 цагийн үед суулт хийж байгаа иргэдээс нийт таван хүн эмчийн үзлэгт орсон бөгөөд хоёр хүний хоолой өвдсөн зовууртай, гурван иргэн томуу, томуу төст өвчинтэй байсан юм. Үүрийн 06:00 цагийн үзлэгт суулт хийж буй иргэн, цагдаагийн албан хаагч зэрэг гурван хүн хамрагдсан бөгөөд үзлэг хийн, зөвлөгөө өгөөд байна.

Энэ мэтчилэн хоёр цаг тутамд жагсагчдад эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын жүдочид Ази тивдээ дэд байрт шалгарлаа

Казахстаны нийслэл Нурсултан хотноо энэ сарын 4-7-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын жүдочид 2 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаа

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй төгсөгчдөөс наймдугаар сард дахин шалгалт авна

"Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийл

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Бразил шиг бурхантай болох мөрөөдөл тээжээ

Сүхбаатар аймаг энэ жил 80 жилийн ойгоо тэмдэглэхээр нэлээн хөл хөдөлгөөн болж байгаа аж. Аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь 12 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүр нутагтаа барьж өгөхөөр а