loader
Дэлхийн хүн ам найман тэрбум болсон өдөр Австралид мэндэлсэн монгол хүү төрсний гэрчилгээгээ авав

Дэлхийн хүн ам найман тэрбум болсон өдөр Австралид мэндэлсэн монгол хүү төрсний гэрчилгээгээ авав

Дэлхийн хүн ам 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн билээ. 

Тухайн өдөр Австрали улсын Канберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү Монгол Улсын Элчин сайдын яаманд аав, ээж, эмээгийнхээ хамт очиж төрсний гэрчилгээгээ авчээ. 

"Дэлхийн найман тэрбум дахь иргэнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна" хэмээн хүүгийн аав Б.Ананд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв.

зураг
 
Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, 2030 онд дэлхийн хүн амын тоо 8.5 тэрбум, 2050 онд 9.7 тэрбум, 2080 онд 10.4 тэрбумд хүрч, 2100 он хүртэл энэ хэмжээндээ байх тооцоог НҮБ гаргасан байдаг.

 

Эх сурвалж: Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яам

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УДЭТ-ын найруулагчаар М.Батболдыг томилжээ

Шинэ оны босгон дээр Улсын драмын эрдмийн театр “бүл нэмжээ”. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагчаар М.Батболдыг томилсон байна. Тэрбээр Орфей театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж ба

61 жил ханилсан азай буурлууд "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 8-н тохиож байна. Эл өдөр 61 жил ханилсан хос Д.Догсомжав, Ц.Агваанцэрэн нар Нийслэлийн гэрлэх ёслолын ордонд "Очир-Эрдэнэ"-ий хуримын ёслолоо хийжээ.