loader
БНХАУ-ын хотуудад олныг хамарсан жагсаал болж Ши Жинпинийг огцрохыг шаарджээ

БНХАУ-ын хотуудад олныг хамарсан жагсаал болж Ши Жинпинийг огцрохыг шаарджээ

Ковидтой тэмцэж буй Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал Хятадад болж, жагсагчид Засгийн газрыг эсэргүүцсэн үг хэллэгтэй лоозон барьцгаажээ.

Бээжин, Шанхай зэрэг хотуудын гудамжинд олон мянган хүн гарцгааж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ. Хүмүүсийг цагдаагийн машинд ачиж байсан талаар сурвалжлагч нар мэдээлсэн байна.

Түүнчлэн Бээжин, Нанжины их сургуулийн оюутнууд мөн хөдөлгөөн өрнүүлжээ. Дэлхийн санхүүгийн төв гэгддэг Хятадын Шанхай хотод болсон жагсаалын үеэр хүмүүс "Ши Жинпин, огцор! "Коммунист нам огцор!" хэмээн хашхирцгааж, лоозон өргөцгөөж байсан гэнэ. Ийм үгтэй уриа лоозон өргөх нь Хятадад энгийн үзэгдэл биш бөгөөд Засгийн газрыг эсэргүүцсэн ямар ч хүний хувь тавилан таагүй явдлаар төгсдөг гэжээ.

Гэвч Засгийн газар магадгүй "тэг ковид" бодлогыг эсэргүүцэгчид нэмэгдэж буйг төдийлөн сайн тооцоолоогүй байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Ши Жинпин дахин сонгогдохдоо энэ бодлогыг цаашдаа ч үргэлжлүүлэхээ амласан юм.

Эх сурвалж: BBC

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөр төлж наалгана

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасантай RFID систем, тээврийн хэрэгслийн цахим бүртгэлтэй холбоотой с

Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын  циркчид “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ

Францын Гренобль хотод болсон олон улсын циркчдийн наадамд Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын циркчид оролцон, “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус

ШИНЭ УРАН БҮТЭЭЛ- Сайхан бүсгүй - ХУРД ft Э.Дашням | Saihan busgui - Hurd ft E.Dashnyam