loader
"Юнител" группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав томилогдлоо

"Юнител" группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав томилогдлоо

Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Юнител группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав 2022 оны 11 сараас эхлэн томилогдон ажиллаж байна.

Д.Жамъяншарав гүйцэтгэх захирал нь бизнес хөгжүүлэлт, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн арвин туршлагатай удирдагч юм. Ажлын гараагаа 2003 онд MCS electronics ХХК-д санхүүгийн шинжээч албан тушаалаас эхлэн, санхүү хариуцсан дэд захирал хүртэл дэвшин ажилласан бол 2010 оноос хойш тасралтгүй 13 жил Юнител группт санхүү хариуцсан дэд захирал, Бизнес хөгжил, төлөвлөлт хариуцсан дэд захирал хэмээх хариуцлагатай албан тушаалуудыг хашсан билээ.

Шинэ гүйцэтгэх захирлын ур чадвар, алсын хараа Юнител группийг дараагийн түвшинд хүргэх гол түлхэц болж, мэдээллийн технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, технологийн дэвшлээр дамжуулан Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж бүр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах өргөн боломжийг бий болгоно гэдэгт итгэж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Таван толгой түлш" ХХК 65 мянган тонн түлш нөөцөлжээ МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 1-нээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх үүрэг өгсний дагуу Шадар сайд С.Ама

Төрийн 685 үйлчилгээг цахимаар хүргэж байна

Монгол Улсын хэмжээнд одоогоор төрийн 685, 21 аймгийн 1200 үйлчилгээг цахимаар хүргэж байна.Энэ оны сүүлээр гэхэд төрийн 600 үйлчилгээг e-mongolia-д нэмснээр иргэд 1200 үйлчилгээг гар утаснаасаа түргэ

Явган замыг хотын төвд 2.5-3 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс нийслэлд хэрэгжүүлж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай амралтын өдрүүдэд танилцлаа.Нийслэлд