loader
Хайрцгаасаа задраагүй хамгийн анхны "iPhone" $40,000-ын үнэ хүрчээ

Хайрцгаасаа задраагүй хамгийн анхны "iPhone" $40,000-ын үнэ хүрчээ

2007 онд Apple компани анхны iPhone гар утсаа зах зээлд танилцуулахад $599-ийн үнээр зарагдаж байсан байна.Тэгвэл 15 жилийн дараа уг бүтээгдэхүүн бараг $40,000-ын үнэ хүрчээ.

Анхны iPhone загварын гар утсыг хайрцгаас нь задлалгүй олон жил хадгалж байсныг Ням гарагт дуудлага худалдаагаар үнэ хаялцуулж хэд хэдэн хүн өрсөлдсөний үр дүнд нэг хүн $39,339.60-аар худалдаж авсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулсан LCG Auctions байгууллага анхны iPhone-ийг $30,000 хүрнэ гэж тооцоолж байсан нь ийнхүү давж биелэсэн аж.

Анхны дуудсан үнэ $2,500 байсан нь сүүлийн хэдхэн цагийн дотор $10,000-аас өссөөр ийм өндөр үнэ хүрсэн байна.

15 жилийн өмнө Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобс шинэ бүтээгдэхүүнээ “iPod, гар утас, интернэтэд холбогч” гурвын нийлбэр гэж танилцуулж байсан юм.

Анхны iPhone нь 3.5 инчийн дэлгэц, 2 мекапикселийн камер, 4 GB болон 8 GB санах байгууламжийн сонголттой байжээ.

Өнгөрсөн сард танилцуулсан хамгийн сүүлийн iPhone загвар 6.1 инчийн дэлгэц, 12 мегапикселийн камер, 512GB хүртэл санах байгууламжтай байв.

iPhone 14 загварын үнэ $799-өөс эхэлж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж бай

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хүсэлтээр уулзалт хийлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүний хамт өнгөрөгч даваа гарагт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хүсэлтээр уулзалт хийж, талууд

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ишикава мужид таван хүн гэмтэж бэртжээ.Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 15:08 цагийн