loader
Цар тахлын үеийн туршлага, цаашдын чиг хандлагын талаар зөвлөмж гаргажээ

Цар тахлын үеийн туршлага, цаашдын чиг хандлагын талаар зөвлөмж гаргажээ

“Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага”-ыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комиссын Ажлын албанаас НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран  “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурлыг зохион байгууллаа.

Хуралд Улсын Онцгой комисс, Засгийн газрын яам, агентлаг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын хүүхдийн сан, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын төлөөлөл, гамшгийн эрсдэлийг бууруулах, коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын чиглэлээр судалгаа хийдэг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, холбогдох талуудын  бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд оролцсон юм.



Оролцогчид короновируст халдварын цар тахлын удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, явцын үнэлгээ, хамтын ажиллагаа, цар тахлын үеийн мэдээллийн харилцаа, бизнесийн нөхцөл байдал, хилийн боомтуудын үйл ажиллагааны чиглэлээр шинэлэг санааг агуулсан, практик ач холбогдолтой 13 илтгэлийг хэлэлцсэн.

Ингээд тус хурлаас Улсын Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын албад, аймаг, нийслэлийн Онцгой комисс, холбогдох байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа. Үүнд,

Нэг. Хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Улсын Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газарт
    1.1. Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон бусад салбарын хууль, тэдгээртэй холбогдож гарсан эрх зүйн баримт бичгүүдэд нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр тулгамдсан, зохицуулалт тодорхой бус асуудлуудыг нарийвчлан тусгах, салбаруудын хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах;
    1.2. Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр бие даасан хууль боловсруулж батлуулах, салбарын хуулиудад гамшгийн үеийн зохицуулалтыг тусгах;
    1.3. Ослын үеийн удирдлагын системийг нутагшуулж байгаатай холбогдуулан эрх зүйн орчныг бүрдүүлж, баталгаажуулах;
    1.4. Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний зохион байгуулалт, хэрэгжилтийг үнэлэх журам, шалгуур үзүүлэлт, хяналт-шинжилгээ үнэлгээний аргачлалыг боловсруулж, эрх зүйн орчныг бий болгох;
    1.5. Салбаруудын хууль тогтоомжид заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нэр томъёог нэг стандартад оруулж, ойлгомжтой болгох;
    1.6. Улсын болон орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн сантай болох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх.

Хоёр. Төлөвлөлт, зохион байгуулалтын чиглэлээр Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, аймаг, нийслэлийн Онцгой комисст:
    2.1. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөнд судалгаанд суурилсан нарийвчилсан тодотгол хийж, эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бүрдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх;
    2.2. Гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтад ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, үйл ажиллагааг тогтвортой байлгахад чиглэсэн шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
    2.3. Гамшгийн үеийн мэдээллийн урсгалыг сайжруулах, салбар дунд мэдээлэл солилцох, олон нийтэд мэдээлэл хүргэх менежментийг боловсронгуй болгох, цахим мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох;
    2.4. Гамшгийн үед бизнесийн байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах чиглэлээр төлөвлөлт, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бизнесийн байгууллагын хөгжлийн стратегид гамшгийн эрсдэлийг тооцох, эрсдэлийг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

Гурав. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиглэлээр Засгийн газрын яам, агентлаг, Гамшгаас хамгаалах улсын алба, орон нутгийн Онцгой комисст:
    3.1. Салбар бүрийн мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэшүүлэх, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллуулах, бэлтгэл болон шинэ боловсон хүчний судалгааг гаргаж, тогтмол тодотгож, шаардлагатай үед дайчлан ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх;
    3.2.  Улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшинг тогтвортой байлгахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;
    3.3. Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний үед ашиглах шуурхай удирдлагын байр, цар тахлын үед ашиглах тусгай зориулалтын байгууламжууд, тэдгээрт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, эд зүйлийн нөөцийг бүрдүүлж;
    3.4. Хэрэгцээнд суурилсан, богино хугацааны мэргэшил олгох болон хосолмол мэргэжил олгох боломжтой (дайчлагдан ажиллах салбарын мэргэжилтнүүд хамрагдах) нэгдсэн, тусгай сургалтын хөтөлбөрийг  хэрэгжүүлэх;
    3.5. Улс, бүс, аймаг, нийслэлийн хэмжээнд нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр эрх зүйн баримт бичиг, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, нөөц хоорондын зохицол, уялдаа холбоог шалган туршсан сургалт дадлагын ажлуудыг шат дараатай зохион байгуулах гэсэн заалтуудыг тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дуу оруулагч Г.Оюунцэцэг, “Улаанбаатар театр” -ын дарга Р.Мөнхсайхан нар ГАВЬЯАТ цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэт

“МОНГОЛ МАХ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ЧУУЛГА УУЛЗАЛТ 11-Р САРЫН 28-НД КОРПОРЭЙТ-Д БОЛНО

Өрөг.мн, Туг.мн сайтууд болон Гарааны Праймер ХХК хамтран “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээрсарын 28-нд Corporate зочид буудлын Convention hall-д зохион байгуулах гэж байна.

Брендан Фрейзер 12 жилийн дараах анхны дүрээрээ "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал" хүртлээ

Өнөө цаг үеийн хамгийн дуулиантай "Comeback" гэгдэж буй Брендан Фрейзерийн "The Whale" дахин нэг шагнал хүртлээ. "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал"-ыг өөрийн бүтээсэн гол дүрээрээ ийнхүү хүртсэн нь хүмүү