loader
20 НАСТАЙ, ХОРТ ХАВДАРТАЙГАА ТЭМЦЭЖ БАЙГАА Б.БИЛГҮҮН ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ

20 НАСТАЙ, ХОРТ ХАВДАРТАЙГАА ТЭМЦЭЖ БАЙГАА Б.БИЛГҮҮН ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ

Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт ихийг бүтээж хийх чин хүсэл сонирхолтой, өсвөр наснаасаа үндэсний хэмжээний томоохон төслүүдийг олон нийтэд хүргэх, мэдээллийн технологийн үйлчилгээгээр хангах ажлуудад зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулсан Б.Билгүүн хүү цусны хорт хавдар өвчний улмаас шаналж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй болоод байна.

Өдгөө 20хон настай 2002 онд төрсөн, мэдээллийн технологийн инженер мэргэжлээр одоо 3-р курст суралцаж мөн сурахынхаа хажуугаар олон нийтийн мэдэх эрхийг хангах, зөв мэдээллийг түгээх, нөлөөллийн ажлуудыг амжилттай хийж, өөрийгөө олон талаар хөгжүүлж буй Батсүхийн Билгүүнд итгэл, ирээдүйд ихийг хийж бүтээх боломж хайрлахыг сайхан сэтгэлт монголчууд та бүхэндээ илгээж байна.

Тэрбээр сурах, хөгжихийн зэрэгцээ “Сайн ПиАр” ХХК-д ажилладаг. Мөн Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг дэлхийд гаргахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж тэр чиглэлийн шинэлэг шийдэл, боломжуудыг эрэлхийлж байгаа ирээдүйтэй хүү юм. Эх орондоо эмчлэгдэх боломжгүй болсон ч гадаадад түүний өвчнийг анагаах бүрэн боломжтой. Хүүгийн гэр бүлийнхэн эмчилгээний зардлын 30 хувийг бүрдүүлжээ. Гэвч түүний хорт хавдартай тэмцэх, энэ өвчнийг ялах зардал нь 430 сая төгрөг. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд та бүхэн Б.Билгүүн хүүг амьдрах, хүсэл мөрөөдлөө биелүүлж эх орныхоо нэрийг олон улсад сайнаар дуурсгах боломж олгоход туслаж, сэтгэлийн хандив өргөхийг уриалж байна.

Таны сэтгэлийн хандив өргөх данс

Хаан банк: 5019234171 Л.Туул /Б.Билгүүний ээж/ 


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Н.ТҮВШИНБАЯР ХОХИРОГЧИЙН ТАЛД ҮЛ ХӨДЛӨХ ХОЁР ХӨРӨНГӨ НӨХӨН ТӨЛБӨР БОЛГОН ШИЛЖҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгос

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно.

Цэцэрлэгийн хамран сургах тойргийн мэдээлэл