loader
“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно

“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган зохион байгуулна.

Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн  байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэнэ.

Нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох 800 гаруй хүн оролцох чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо, Азийн сан хамтран зохион байгуулж байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхэд өсгөхөд хамгийн таатай ОРОН бол ДАНИ УЛС

“U.S. News & World Report” медиа компани Дани улсыг хүүхэд өсгөхөд хамгийн таатай орноор нэрлэв. Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг 17 мянга гаруй хүнээс санал асуулга авч, судалсны эцэст ийн дүгнэжээ. Хүний эрхийг эрхэмлэх байдал, аюулгүй байдал, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн хүртээмжтэй тогтолцоо зэрэг найман үзүүлэлтээр дүгнэсэн аж. Тухайлбал, хүүхэдтэй болсон аав ээж хоёулаа 24 долоо хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй байдаг аж

Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурав

Хятадын Статистикийн товчооноос өчигдөр нийтэлсэн мэдээллээр, 2022 оны эцсээр Хятадын хүн ам өмнөх оны мөн үетэй харьцуулахад 850 мянгаар буурчээ. Энэ нь сүүлийн 60 жилд БНХАУ-ын хүн ам буурсан анхны

Израилд сармагчны цэцэг өвчний тохиолдол 100 давжээ

Израилд өнгөрсөн долоо хоногт сармагчны цэцэг өвчний 35 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 101 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ. Тус яам мөн Данийн "Bavarian Nor