loader
Б.Жавхлан: Ирэх гурван жилд Засгийн газар арилжааны нэг ч бонд гаргахгүй

Б.Жавхлан: Ирэх гурван жилд Засгийн газар арилжааны нэг ч бонд гаргахгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан олон нийтийн дунд тарсан ташаа мэдээллийг залруулж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, "2016-2017 оны үед Засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүрсэн. Түүнээс хойш менежмент, сахилга баттай явсны үр дүнд өрийн эрсдэл тогтворжиж, зээлжих зэрэглэл нэг шат ахисан. Өнгөрсөн жил "Century" бонд гаргаснаар 2022 онд гарах байсан $1 тэрбумын урсгалыг жилийн өмнө хаасан. Улмаар тавдугаар сард олон улсын агентлагууд Засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Ийм хүнд үед энэ бол амжилт гэж харж байгаа. Хөгжлийн Банкны баланс зургаадугаар сарын 30-ны байдлаар үр дүнтэй гарсан. Өнгөрсөн таван сарын хугацаанд 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг мөнгөн хөрөнгөөр амжилттай барагдуулж, өөрийн хөрөнгө буурах эрсдэлээс хамгаалсан. Улмаар зээлжих зэрэглэлээ Засгийн газартай ижил түвшинд барьж чадсан. Ингэснээр 2023 оны есдүгээр сард төлөгдөх "Евро" бондын 500 сая доллар, арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх "Самурай" бондын 725 тэрбум төгрөгийг Хөгжлийн Банк өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулах боломжууд алхам урагшилж байна. Ойрын хоёр жилийн хугацаанд Засгийн газарт дээрх хоёр гадаад өр хүлээгдэж байгаа. Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газар ямар хэмжээний зээл авах эцсийн шийдийг УИХ гаргадаг. Ирэх гурван жилд Засгийн газар нэг ч төгрөгийн арилжааны бонд нэмж гаргахгүй. Засгийн газар 2012 онд "Чингис" бондыг анх гаргаснаас хойш долоон удаа бонд гаргасан байдаг. Анхны "Чингис" бондоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бусад зургаа нь энэ бондын өрийг төлөхөд зориулж гаргасан. Цаашдаа энэ өрийг үргэлжлүүлэхгүй. Зөвхөн нэн хөнгөлөлттэй хөгжлийн том төслүүдэд зориулж зээл авна. Зээлийн ашиглалтад онцгой анхаарч байгаа. Өнөөдрийг хүртэл тун хангалтгүй байгаа. Цаашдаа зээл нь ДНБ-ийг тэлэх эерэг нөлөөгүй, зээлдэгчийн экспортыг буюу манай импортыг дэмжсэн байвал ийм зээлээс бүрэн татгалзана гэж гурван жилийн стратегид онцгойлон заасан. Тиймээс төсвөөс 50 дахин давсан буюу 300-аад их наядын өр тавих гэж байгаа гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй" гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хаан банкны зээлийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа

Онцлон дурдвал, батлан даалттай зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, шаардлагыг зөв ойлгож, зээлдэгчийн төлбөрийн чадвар, санхүүгийн сахилга батыг бодитой үнэлэх нь зээлийн чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг сургалтын үеэр онцолсон юм.

Маргааш баруун болон төв, говийн аймгийн ихэнх нутгаар бороо орно

Маргааш Ус судлалын Онги-Арвайхээр харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна.Мөн баруун болон говийн аймгийн зарим газар, төвийн аймгийн ихэн

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргын гэр, бусад обьектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ.Цагдаагийн байгууллагаас түүний гэр болон хамаарал бү