loader
Эмийн аюулгүй байдлыг Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилов

Эмийн аюулгүй байдлыг Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилов

УИХ-ын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо” хуралдав.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Бейсен даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн. 

Гишүүдийн зүгээс Монгол Улсын хэмжээнд эмийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг тодотгоод эмийн хангамж, чанар, үнэ, тендер шалгаруулалт, хуурамч эмийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт хийхэд олон хүндрэл бэрхшээл тулгарахыг онцолж байв.

Мөн Хянан шалгах түр хорооны зүгээс хөндлөнгийн шалгалтыг хийснээр Монгол Улсын эмийн сүлжээний тогтолцоог шинэчлэх, гарч байгаа томоохон алдаа дутагдлыг илрүүлж, хяналтыг сайжруулах бодит үр дүнд хүрэх шаардлагатайг илэрхийллээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно...” гэж заасныг үндэслэж, Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Аялал жуулчлалын салбарт Турк улстай хамтран ажиллана

Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Б

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Ойн агентлаг байгууллааОйн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар

PISA 2022: Бүтээлч сэтгэлгээний даалгаварт зөв олон хариулт сонгож, санаагаа дүрслэлээр илэрхийлж болно

Олон улсын сургалтын чанарын үнэлгээ PISA-д манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7,300 орчим сурагчид оролцох гэж байна.Уг үнэлгээний даалгавруудын талаар болон анхаарах зүйлсийг Боловсролын