loader
Э.Цэцэгсайхан: Улсын хөгжлийн тулах цэг болсон ирээдүй хойч үеийг эцэг, эхчүүд бий болгоно

Э.Цэцэгсайхан: Улсын хөгжлийн тулах цэг болсон ирээдүй хойч үеийг эцэг, эхчүүд бий болгоно

УЛСЫН ХӨГЖЛИЙН ТУЛАХ ЦЭГ БОЛСОН ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙГ ЭЦЭГ, ЭХЧҮҮД БИЙ БОЛГОНО

Монголчууд эрт дээр үеэсээ л хүүхэд багачуудаа хүндлэн дээдэлж, хайрлан хамгаалсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн байдал, боловсрол түвшин зэргээс дээрх байдал алдагдаж, томчууд бид хүүхдүүддээ харгис хандах нь нэмэгдсэн төдийгүй 14-16 насны охидын төрөлт үлэмж нэмэгдсэн нь сэтгэл эмзэглүүлэм. Үүний цаад шалтгаан нь нэгдүгээрт, эцэг, эх асран хамгаалагчийн хараа хяналт, хайр халамж сул, хоёрдугаарт, замбараагүй ахуйн архидалтаас үүдэлтэй. Өнөөдрийн нийгэм хүндээ ээлгүй, ялангуяа хүүхэд, хөгшдөд халгаатай болсон нь нууц биш. Хүүхэд эцсийн хохирогч болж буй эл асуудалд төр засаг, хууль хүчнийхнийг буруутгахаасаа өмнө эцэг, эх, асран хамгаалагчид үүрэг хариуцлагаа хэрхэн ухамсарлаж буйд анхаармаар байна. 100 жилийн дараах Монголын төр засаг, эдийн засаг, авлига, хүнд хүртэл, агаарын бохирдол, түгжрэл зэрэг нь хэрхэн, яаж өөрчлөгдөхийг хэн ч таашгүй. Харин хөдөлшгүй нэг боломж нь өөрсдийн хүүхдийг нийгэмд “зөв хүн” болгон төлөвшүүлэх. Эцэг, эхчүүд дор бүрнээ хүчин чармайлт гаргаж, нийгэмд зөв хүмүүжилтэй, хайран дунд өссөн хүүхдүүдийг бэлтгэн гаргах нь улс орныхоо хөгжилд оруулж буй том хувь нэмэр юм.

Манайхан хүүхдүүддээ бүрэн дүүрэн анхаарал, халамж тавиагүйгээ хэзээ хойно ухаардаг нь гэм биш зан. Хүүхэд нас бол хүний амьдралын хамгийн онцгой чухал үе. Тэр насанд нь л хайр халамж, тус дэмийг өгөх нь эргээд хүүхдийнхээ ирээдүйд хийж буй хамгийн хөрөнгө оруулалт гэдгийг олгодог байгаасай.

“ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙНА” ГЭЖ ЯРЬДАГ МӨРТӨӨ ХЭН Ч ХАЙХАРДАГГҮЙ!

Монгол Улсад хүүхдийг хайрлан хамгаалах, тэдгээрийн эрхийг хамгаалах асуудал нь баримт бичиг, хууль зүйн хүрээнд хангалттай туссан. Эдгээрийг харсан гаднын хүн “Монгол Улс хүүхдээ үнэхээр их хайрладаг, тэдний эрхийг ямагт нэгдүгээр тавьдаг юм байна” хэмээн бодно. Харин цагаан дээр хараар бичсэн эдгээр хууль тогтоомж, уриа, лоозон нь бодит амьдрал дээр “эсрэг” байдаг нь нууц биш. Охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд ихээр өртөж байна гэж ярьдаг мөртөө хэн ч

анхаардаггүй. Сошиалд хэсэг ярина, удалгүй мартдаг нь хэвийн үзэгдэл болчихсон байх жишээний. Манайхан алив харилцаандаа “хүүхэд юм чинь“ гэх байдлаар үл тоох нь олонтаа. Өөрийн гэсэн ертөнцтэй “хүн гэдэг үүднээс нь тусгайлан авч үзэж, таван салаа боов амсуулж, зодож шийтгэхийг урьтал болголгүй ярилцаж, хэлэлцэж, ойлголцож гэмээ нь асуудлынхаа ард гардаг байгаасай. Хүүхэд харсан, үзсэн зүйлсээ ирээдүйн амьдралдаа хэрэгжүүлдэг ба хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг нь гарцаагүй үнэн. Нөгөө талдаа, ухаантай хэрсүү, айхтар хүн болгох гээд хүүхдийнхээ унаган зан чанар, үзэл бодлыг үгүй хийдэг тал ч бидэнд бий. Дураараа тоглож л байг, алдлаа алдлаа гээд томчууд шиг муу муухай зүйл хийхгүй. Тэртээ тэргүй амьдрал аяндаа баяр жаргал, зовлон зүдгүүр, амьдралын олон талын өнгийг харуулах нь хорвоогийн жам. Тиймээс эцэг, эх, эмээ, өвөө хүүхдэдээ, хүүхэд насандаа байх боломжийг нь олгож, үзэгдээд өнгөрөх төдий үргэлжилдэг “хүүхэд нас”-ыг нь хайрлаарай.

НИЙГМИЙГ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ БУС “ХҮН” БҮРДҮҮЛДЭГ. ГЭГЭЭЛЭГ НИЙГМИЙГ БҮТЭЭХИЙН ТУЛД ХАЙРЛАГДСАН ИРГЭДИЙГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Миний хувьд хүний эрхийн төлөө ажилласан байдлаа харвал хэдийн 20 жил өнгөрч. Тэр дундаа, өсвөр насны охидын эрхийн асуудлаар сүүлийн 7 жилийн турш нийгэмд дугарах болсон. Шалтгаан нь 2018 оны статистик дүн мэдээ. Тодруулбал, Монгол Улсад жилд 4000 өсвөр насны охид төрж, тэдгээрийн 70 хувь нь өрх толгойлсон ээж болдог. Улмаар 3000 охид, 3000 хүүхэд төрүүлж, 6000 мянган хүүхэд хаалттай хаалганы цаана байгаад маш их эмзэглэсэн. Тэгвэл үүний төлөө би юу хийж чадах вэ, хүүхдүүд яагаад ийм байдалд орчхов. Эцэг эх, гэр бүл нь анхаарал тавьж, хайрлан халамжилж, ярилцдаг байсан бол ийм байдалд хүрэх байсан уу! Энэ үүднээсээ охид хоорондоо ярилцах орчныг бүрдүүлэхийг зорьж, “Охидын түүх” ТББ-ыг 2018 онд байгуулсан. Ингээд, Монгол Улсын бүх ЕБС-иудад клубээ нээж, 10 мянган охидыг нэгэн дээвэр дор нэгтгэж чадсан нь миний хувьд чамлахааргүй амжилт байсан. Охид өөрсдийн эрхийг хэрхэн хамгаалж, үүргээ яах хэрэгжүүлэх вэ гэдэгт клубийн үйл ажиллагаа “фокусладаг”. Охид маань ирээдүйд бүгд л гэр бүл зохиож хүний хань, хөөрхөн үрсийн ээж болно. Алив асуудлыг одооноос сайтар ярилцаж, хүчирхийллийг үл тэвчих хүрээнд ЕБС-ийн охидтой нэг удаа уулзалт хийгээд өнгөрөх бус тогтмол уулзалтуудыг хийж байна.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийн хуралд оролцож байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2022 оны зургаадугаар

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн

Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарав

Маркийн нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв