loader
Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарав

Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарав

Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн марктай боллоо.

“Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт маркт Жаргалант Хайрханы бэлд, Хүйсийн говьд бэлчиж буй янзагаа дагуулсан монгол бөхөн, Австралийн Улуру хэмээх аварга хадан цохионы энгэрт үр төлөө бойжуулж буй улаан имжийг дүрсэлсэн аж.

Маркийг бүтээхэд ахмад дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ.

 
 

Маркийн нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв. Түүнчлэн хүндэт зочдод дурсгалын марк өгчээ.

 

Эх сурвалж: ГХЯ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ойрын хоёр хоногт хүйтний эрч суларна

2023 оны нэгдүгээр сарын 15-ны 20 цагаас 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнти

АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас ГУРВАН нь алга болсон байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллэ

Ерөнхий боловсролын сурагчид гуравдугаар сарын 4-ний бямба гарагт нөхөж хичээллэнэ

Цагаан сарын битүүний өдөр буюу 2023 оны 2-р сарын 20-ны даваа гарагийн хичээлийг хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт нөхөж хичээллэсэн. Харин хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг энэ до