loader
Таны хүүхэд яг одоо юу хийж байгаа вэ?

Таны хүүхэд яг одоо юу хийж байгаа вэ?

Та бидний хүүхдүүд дижитал төхөөрөмжийн хэрэглээнд илүү цагийг зарцуулж, олон төрлийн мэдээлэлийг ямарч шүүлтүүргүйгээр хүлээн авч байна. Зарим үед бид хүүхдээ юу хийж, юу сонсож, юу үзэж байгааг нь мэдэх боломжгүй байдалд ордог.
Өнөө үед дийлэнх эцэг эхчүүд асран хамгаалагчид бага насны хүүхдийн суралцах үйл явцад дижитал хэрэгслүүд тэр дундаа зурагт болон гар утас нь үр дүнтэй байдаг гэх алдаатай бодлын улмаас бага насны хүүхдүүдийн дэлгэцийн өмнө өнгөрөөх цаг хугацаанд хяналт тавихаа болих хандлагатай болоод байна.
Гэвч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Америкийн эмч нарын холбооноос дараах удирдамжыг гаргасан бөгөөд 18-24 сар хүртэлх бага насны хүүхдүүд гар утас болон зурагтаар ямарваа нэгэн зүйл үзэх шаардлагагүй гэж үзжээ. Учир нь хоёр наснаас доош насны хүүхэд дэлгэцээс суралцах магадлал тун бага бөгөөд сургалцах үйл явцыг амьд харилцаа үүсгэн явуулсанаар илүү үр дүнтэй гэдгийг баталсан юм.
Иймээс насанд хүрсэн хүмүүсийн хувьд хүүхэд хэдий хир хугацааг дэлгэцийн өмнө өнгөрөөх ёстойг мэдэж шаардлагатай тохиолдолд хяналт тавьж байх хэрэгцээ тулгараад байна.
2005 онд Хөгжилийн сэтгэл судлаач Професор Даниэл Андэрсоны Масучистисийн их сургуульд хийсэн судалгааны үр дүнд бага насны хүүхдэд олон цаг зурагт болон гар утсыг үзүүлсэнээр тэдгээр хүүхдүүдэд хэл ярианы болон сэтгэл хөдлөлийн гажуудал илэрсэн байна.

2 наснаас 5 нас хүртэл өдөрт 1 ээс илүү цаг зарцуулахгүй байх нь эрүүл мэнд болон бие махбодийн хувьд хамгаалалт болох юм.
3 – 5 насны хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ үзэж байгаа зүйлийг хамтдаа үзэж юу сурч юу ойлгож байгааг нягталж хэвшиснээр хүүхдүүдийнхээ сурах үйл явцад туслаж мөн тэдэнд хяналт тавьж чадах юм.
5-аас дээш насны хүүхдүүдтэй эцэг эх нь дижитал төхөөрөмжийг хэрэглэх тал дээр харилцан зөвшилцөж цагийн хязгаарлалтыг тавьж өгөх үүрэгтэй.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн дээрх энгийн үйлдлүүдийг хийснээр хүүхдээ юу хийж, юу сурч, юу харж байгааг мэдэх бөгөөд энэ нь таны хүүхдийн дижитал техникийн хэрэглээг илүү ухаалагаар ашиглаж сурхад үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг бүү мартаарай.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй

Улс төрийн намууд “шилэн” болохоос нааш авлигын асуудал арилахгүй Улс төрийн намууд ил тод санхүүжилттэй, олон нийтэд тайлагнадаг, бодлогоор өрсөлддөг тогтолцоотой болсноор мөнгө дагасан улс төрийг а

Энэ сарын 18-нд Лхаарамб Д.Жавзандорж ламыг сэнтийд залах хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их хамба, ХХХ Хамба Номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж ламыг сэнтийд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны “Үзэсгэлэн болго

Юнивишн хүлцэл өчиж, кино багцуудаа үнэгүй үзүүлэхээ мэдэгдлээ

Юнивишн ХХК мэдэгдэл гаргалаа.Харилцаа холбооны зохицуулах хорооноос үнийг нь хянахдаа журмын дагуу хийгдсэн гэж үзжээ.Тиймээс хэрэглэгчдээ бухимдуулсандаа хүлцэл өчөөд 1 дүгээр сарын 31-нээс өмнө хүс