loader
Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлан хашлага хийхээр болжээ

Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлан хашлага хийхээр болжээ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн зохицуулалтын талаар санал солилцсон талаар Ж.Сүхбаатар сайд онцолжээ.

Тэрбээр, "Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд хийгдэж буй бэлтгэл ажил, зохион байгуулалтын тухай мэдээлэл сонслоо. Эн тэргүүнд Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өглөө.

- Дараагийн ээлжинд Чингисийн өргөн чөлөөг болон Наадамчдын гудамжийг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг бид судлан тооцож байна.

Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна.

- Худалдаа үйлчилгээний томоохон төв болсон Дүнжингаравын авто замын ачааллыг бууруулах шийдлийн талаар мэргэжлийнхний саналыг сонслоо.

Хувийн байгууллага замын орц гарцаа шийдэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой ч зайлшгүй тохиолдолд зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. Газар дээр нь танилцаж авто замын инженерүүдийн тооцоолол аргачлал дээр тулгуурлан тодорхой шийдвэр гаргахаар болов.

- Замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт хийх дараагийн уулзвар нь Өлзий төв, Дөлгөөн нуурын хэсэг юм.

Өнөөдрийн ажил хэргийн уулзалтад Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, хэлстийн дарга Б.Одбаяр, Нийслэлийн авто зам засвар, ашиглалтын газрын дарга Б.Галхүү, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл нар оролцлоо"  гэсэн юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ХӨВСГӨЛ АЙМГИЙН СУРАГЧИД ЭЕШ-ЫН СОРИЛД ХАМРАГДЛАА

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Оюунлаг Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” сорилыг амжилттай зохион байгууллаа.

Залуу дуучин Seryoja эмэгтэйчүүдийг байлдан дагуулж байна

Австралид "Ажиллах болон амрах" визээр зорчих иргэдийн тоог нэмэхээр боллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.