loader
Австралид "Ажиллах болон амрах" визээр зорчих иргэдийн тоог нэмэхээр боллоо

Австралид "Ажиллах болон амрах" визээр зорчих иргэдийн тоог нэмэхээр боллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд тохиож буй Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш болох Австрали Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Мөн энэ онд байгуулсан Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг талууд сайшаан тэмдэглэж, ирэх он жилүүдэд уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хоёр талын төдийгүй олон талт хамтын ажиллагааны уламжлалыг үргэлжлүүлэн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа онцоллоо.

Элчин сайд К.Смит Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилтыг зохион байгуулна

Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын дадлага сургуулилтын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өгөв. Тэрбэ

МОНГОЛ, ЛАТВИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

А.Адъяасүрэн гишүүнийг хоёр хэргээр яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хууль хяналтын байгууллага хоёр хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодруулбал,Эхнийх нь: Нүүрс тээврийн С зөвшөөрлийн авлигын асуудал.Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгы