өрийн өмчит компаний удирдах албан тушаалаар ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авчсан тухай АТГ-аас мэдээлэв.
Улмаар хахуульд авсан мөнгө нэр бүхий хуулийн этгээдийн Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулсан байгаа юм.
Энэ нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зориулалтаар өөрчилсөн байна.
Иймд видео дээр харагдаж буй гурван блок барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Нийт 7.9 тэрбумын барилгын ажил хийгдсэнээс 5 тэрбум орчим нь авлигын мөнгө гэдэг нь тогтоогдсон.
ТӨК-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр 2020 оны 02-р сард Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 465 м2 талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530м2 талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна. Тэд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийн нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн тухайн оффисоо түрээслэж нэг тэрбум төгрөг олсон нь тогтоогдсон учир уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Дээрхи үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч ББСБ-аар мөнгө угаасан байж болзошгүй нь тогтоогдон шалгагдаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх