loader
Сэлбэ гол дагуу халиа үүсэж, 13 айлын хашаа мөстжээ

Сэлбэ гол дагуу халиа үүсэж, 13 айлын хашаа мөстжээ

Улаанбаатар хотын зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсэх, мөстөх нөхцөл байдал гарсаар байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж, тухайн орчинд амьдардаг 13 айл өрхийн хашаа руу хальж мөстсөн байна. Иймд дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Мөн Онцгой байдлын хэлтэс, Геодези Усны Барилга Байгууламж ОНӨААҮГ хамтран ажиллаж, мөсний халианы улмаас ус орж болзошгүй айлуудын хашаанд тулгаж шороон далан босгож, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан аж.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар энэ асуудлыг хариуцахаар томилогдсон ажлын хэсэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Үзлэг шалгалтаар халиа дошин, хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, ус зайлуулах шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг авч, үүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаагэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Түүнчлэн иргэд та бүхнийг жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг ГУББГ-аас анхааруулж байна. "Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 байршилд халиа тошин үүсдэг. Үүнээс 10-20 байршилд халиа тошин тогтмол идэвхтэй байдаг" гэдгийг хотын Ерөнхий менежер М.Баяраа өмнө нь хэлж байв. Эдгээр байршилд одоогоор 2,100 орчим айд амьдардаг.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш яруу найрагч Я.Баяраа: “Хэрвээ чи амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал номноос гарц хайгаад үзэж болох юм”

СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш яруу найрагч Я.Баяраа “Хэрвээ чи амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал номноос гарц хайгаад үзэж болох юм”

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээллийг цахим болгожээ

"Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг билээ.Тэгвэл уг компаниас Тавантолгой-Гашуунсу

Засгийн газар Төсвийн тухай хуулийн талаар хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва /2023.01.25/ гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан тат