loader
Замын-Үүд-Эрээний хөдөлгөөн нээгдсэн эхний өдөр БНХАУ-аас 143 зорчигч ирсэн бол манай улсаас 370 зорчигч явжээ

Замын-Үүд-Эрээний хөдөлгөөн нээгдсэн эхний өдөр БНХАУ-аас 143 зорчигч ирсэн бол манай улсаас 370 зорчигч явжээ

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өнгөрсөн Ням гарагт/2023.01.08/ нээгдэж, хоёр улсын хооронд иргэд зорчиж эхлээд байна.

Хил нээгдсэн эхний өдөр манай улсаас хэчнээн иргэн БНХАУ руу гарсан болон тус улсын хэчнээн иргэн ирсэн талаар холбогдох байгууллагаас тодрууллаа.

Хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалжийн мэдээлснээр 2023 оны нэгдүгээр сарын 8-нд Замын-Үүд-Эрээн боомтоор манай улсаас 222 монгол, 148 хятад иргэн нийт 370 зорчигч гарчээ.

Харин БНХАУ-аас 58 монгол, 85 хятад гээд нийт 143 зорчигч Монгол Улсад иржээ. Ингэснээр хил нээгдсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчсон байна.

"Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хилээр өдөрт хэт олон хүн оруулахгүй. Монголын талаас өдөрт 300 хүн гарах журамтай. БНХАУ-аас ирж байгаа зорчигчдоор асуумж бөглүүлж, ингэхдээ манай улсад ирэхээс 48 цагийн өмнө өгсөн шинжилгээний сөрөг хариуг асуумж дээр бичих шаардлага тавьж байгаа"-г албаны хүн мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Арваннэгдүгээр сарын 25-ны "Үйл явдлын тойм"

Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлын тойм:09.00 цагт Багшийн дээдийн “Сонор плаза”-гийн 2 давхарт Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Lavlagaa.e-mongolia.mn системийн нээлт болно.09.00

Цар тахлын үед ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад "Тамгагүй төр” жүжгийг үнэ төлбөргүй үзүүлжээ

Цар тахлын үед ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархан "Тамгагүй төр” жүжгийг толилуулжээ.Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяа

Facebook Messenger "Snapchat"-аас дахин нэг функцийг хулгайлж байна

Facebook Messenger "Snapchat"-аас дахин нэг функцийг хулгайлж байна