loader
Уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 144 тонн давс цацав

Уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 144 тонн давс цацав

Уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 144 тонн давс цацав

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд арванхоёрдугаар сарын 21-22-ны шилжих шөнө авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 4.5 тонн бодис, 144.3 тонн давс цацлаа.

Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь арванхоёрдугаар сарын 22-ны 05:00 цагаас эхлэн бодис, давс цацдаг зориулалтын таван техниктэйгээр Энхтайваны өргөн чөлөө, Улиастай, Эх нялхас, Тасганы овоо, Бичил хороолол, Гэмтэл, Гурвалжингийн гүүр, Яармаг, 32-ын тойрог, Нарны гүүр, Цагаан хаалга, III ДЦС, Наадамчдын гудамж, Мишээл экспо, Зайсан зэрэг чиглэлүүдэд 31 тонн давс цацаж ажиллажээ.

Мөн зориулалтын хоёр техниктэйгээр Нарны зам, Цагаан хаалганаас зүүн тийш Дүнжингарав чиглэлд 11 тонн давс цацсан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 10-12 дугаар сард халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нийт 1966.78 тонн бодис, 2969.83 тонн давс зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар 1930.44 тонн бодис, 4337.07 тонн давсны үлдэгдэлтэй байна.

Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг.

Үүнээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА) нь 7.8 сая ам метр талбайн буюу хотын төв замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан, өгсүүр, уруу замд үүссэн гулгааг арилгах зорилгоор өдөрт дунджаар 10-30 тонн давс, бодис цацан ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цэцэрлэгийн хамран сургах тойргийн мэдээлэл

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй

ИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дууд

Хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна

Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг”. Үүнийг дагаад хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах, тээвэрлэх, дахин боловсруулах, булахтай холбоотой асуудал тулгарна. Энэ чиглэ