loader
ЦЕГ: Баруунсалааны гэрээсээ гараад сураггүй болсон охиныг олсон

ЦЕГ: Баруунсалааны гэрээсээ гараад сураггүй болсон охиныг олсон

Ууганбаяр гэдэг энэ хүүхэд арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Баруунсалаанд гэрээсээ усанд орох гэж гараад одоог хүртэл эргэж ирээгүй гэх мэдээлэл гарсан.

Охин тухайн өдрөө хамаатынхаа хүүхэд рүү "Усанд орох гэж явж байхад хоёр эмэгтэй сугадаад машинд суулгасан. Өөрөө юу ч болсныг сайн мэдээгүй, нэг сэрсэн олон хүнтэй машинд явж байна. Гарын цус гоожоод тогтохгүй байна" гэж чат бичсэн бөгөөд тэр даруйдаа утас нь холбогдохгүй болсон талаар бид өмнө мэдээлсэн

Тэгвэл бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "СХД-ээс алга болсон гэх 15 настай охиныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Цахим орчинд мэдээлэл гарсан шиг хүнд хулгайлагдсан нөхцөл байдал гараагүй" гэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төгрөгийн хадгаламж 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурчээ

Mөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө

Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ирэх тавдугаар сарын 03-ны өдөр Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд “Новотел” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Энхийг сахиулагчид хумхаагаар өвдөж, нэг нь нас баржээ

Энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авч, нэг албан хаагч амиа алдсан талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2023.01.05/ Зэвсэгт хүчний жанжин штабаас тайлбар мэдээлэл өгнө гэлээ.Эн