loader
Нээлттэй сонсголд иргэд үг хэлэхгүй, 40 байгууллага, 11 холбооны төлөөлөл оролцоно

Нээлттэй сонсголд иргэд үг хэлэхгүй, 40 байгууллага, 11 холбооны төлөөлөл оролцоно

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол маргааш буюу арванхоёрдугаар сарын 21-ний 10.00 цагт эхэлнэ. Нээлттэй сонсголд ажиглагчаар оролцох хүсэлтэй иргэдийг өнөөдөр 17.30 цаг хүртэл бүртгэх юм байна.

Бүртгүүлэх хүсэлтэй иргэд овог, нэр регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтээ бичгээр болон sonsgol@parliment.mn цахим шуудан руу илгээх аж.

Маргаашийн нээлттэй сонсголд ямар, ямар хүмүүс оролцохоор бүртгүүлээд буйг УИХ-ын тамгын газраас тодрууллаа.

Ингэхэд "Нээлттэй сонсголд оролцооч гэсэн мэдэгдлийг

  • 40 гаруй байгууллага руу
  • Мэргэжлийн 11 холбоо руу явуулсан.

Өнөө өглөөний байдлаар 167 иргэн ажиглагчаар оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Мөн хэвлэл мэдээллийн 13 байгууллага сурвалжлахаар хүсэлтээ өгсөн.

УИХ-ын гишүүд 40 гаруй байгууллагаас ирсэн албан тушаалтнуудаас асуулт асууна. Харин мэргэжлийн холбооныхон үг хэлэх болон санал дүгнэлтээ хэлэх хүсэлтэй бол сонсгол болохоос хоёр хоногийн өмнө бүртгүүлэхээр байсан" хэмээв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Н.Учрал: 13А маягтыг ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн цахимд шилжүүлнэ

Хөдөө орон нутгаас УБ хотыг зорин ирж эмнэлэгт үзүүлэхэд 13а маягт цаасаар үзүүлэхийг шаардаж, маягтгүй бол зорьж ирсэн иргэдийг буцаадаг. Энэхүү байдлыг өөрчилж, ирэх гуравдугаар сараас эхлэн цахимд

Нэгдүгээр сарын 24-ны өдөр болох үйл явдлын тойм

Нэгдүгээр сарын 24-ны өдөр болох үйл явдлын тойм:09.00-11.00 цагт: “Туушин” зочид буудалд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох” төслийн туршлага солилцо

Сургуулийн автобус 17 чиглэлд үйлчилж байна

Сургуулийн автобус 17 чиглэлд үйлчилж байна