loader
Мөнгө угаасан гэх компанид ХУВЬ ЭЗЭМШСЭНЭЭС нь эхэлж З.Сырымбекийн хөрөнгө огцом өсжээ

Мөнгө угаасан гэх компанид ХУВЬ ЭЗЭМШСЭНЭЭС нь эхэлж З.Сырымбекийн хөрөнгө огцом өсжээ

“Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Х.Нурлат, нарыг З.Сырымбек нарыг ялагдагчаар татсан.

Х.Нурлат нь "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захиралаар ажиллаж байсан. Харин З.Сырымбек Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч.

З.Сырымбекийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэхээр болсон шүүхийн шийдвэр өнөөдөр /2022.12.09/ гарав. Харин Х.Нурлатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг ирэх даваа гарагт буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шийднэ. Түүнийг ЭТТ ХК-иас угаасан мөнгөөрөө Казахстан улсад орон сууцны хороолол бариулсан асуудлаар шалгагдаж буй хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлээд байгаа юм.

З.Сырымбекийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

Тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 20-нд Гаалийн улсын байцаагчаар томилогдсон.

2017 онд эл ажилд очихдоо 12.2 саяын орлоготой байсан гэж мэдүүлжээ. Харин 2019 оноос орлого нь 17.7 сая, 2020 онд 83.5 сая болж өссөн байна. Хамгийн сүүлд буюу 2021 оны мэдүүлэгтээ 20.4 сая төгрөгийн орлогтой гэжээ.

Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь:

  • 2017 онд: 17.2 сая
  • 2018 онд: 36.5 сая
  • 2019 онд: 24.7 сая
  • 2020 онд: 110.4 сая
  • 2021 онд: 68.3 сая

Тээврийн хэрэгслийн тухайд:

2017 онд : 20 саяар үнэлэгдэх Toyota,Harrier

2018 онд: 30 саяар үнэлэгдэх Toyota, Harrier, Nissan Vanette

2019 онд : 100 саяар үнэлэгдэх Toyota, Harrier, Nissan Vanette, Toyota, Landcruiser Asia, Том оврын автобус

2020 онд: 170 саяар үнэлэгдэх Toyota, Harrier, Nissan Vanette, Toyota, Landcruiser Asia, Hongyan, XKC5311GFL гэх том оврын ачааны машитай. Мөн өөр хоёр том оврын ачааны машинтай.

2021 онд: 370 саяар үнэлэгдэх Beiben, TRUCK2529 ,Sinotruk, HOWO, Beiben, TRUCK 2534, Howo, SINOTRUCK зэрэг том оврын ачааны машинтай. Мөн Toyota, Harrier, Nissan, Vanette,Toyota, Landcruiser Asia

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж:

  • 2018 онд: 132.1 сая
  • 2019 онд: 145.7 сая
  • 2020 онд: 200.6 сая
  • 2021 онд: 195.6 сая

140 саяар үнэлэгдэх амины нэг орон сууцтай. Эзэмших-210,00 м2 газартай. Авлагагүй, зээлгүй, малгүй, үнэт эдлэлгүй. Эрдэнэс таван толгой ХК-д 2020, 2021 онуудад 5360ш хувьцаа эзэмшдэг.

Үүнээс харахад: Түүний нийт хөрөнгө 2017 онд 346.2 сая байсан бол 2021 онд 794.3 сая болж /448.1 саяар/ өссөн байна. Хөрөнгө нь 2020 оноос гэрлийн хурдаар өссөн байна. Тэрбээр 2020 онд дээр дурдсан "Онлайнложистикс" ХХК-д хувь эзэмшиж эхэлжээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.2023 оны нэгдүгээр сарын 29-ний 20 цагаас нэгдүгээр сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэ

Үнийн өсөлтөд голлон нөлөөлсөн АРВАН бараа

ҮСХ энэ оны эхний арван сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцуулав. Аравдугаар сарын байдлаар инфляц 14.5 хувьд хүрч, өмнөх сараас өсжээ.Уг нь өдийд мах, хүнсний ногооны үнэ буурч, инфляц мөн буурдаг жи

АНУ, ОХУ зэрэг улсын шилдэг тулаанчид Монголд ирнэ

Холимог тулааны “MFC” холбоо шинэ оны анхны тэмцээнээ хоёрдугаар сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах талаар бид өмнө мэдээлж байсан.Тус өдр