loader
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөн тооцно

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөн тооцно

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нөхөн тооцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-30-ныг хүртэлх цахилгааны төлбөрөөс шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаж, түгээх газрууд залруулга хийх аж.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй уялдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 48, 49 дүгээр хурал арванхоёрдугаар сарын 1-нд болжээ. Хурлаар нийт долоон асуудлыг хянан шийдвэрлэж, хамгийн хүлээлттэй байсан нь дээрх шөнийн тарифын хөнгөлөлтийн асуудал байсан юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн арваннэгдүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгчээ.

Энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсний нэгэн адил үргэлжилнэ. Өнгөрсөн 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байгаа аж.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“МОННИС” ГРУПП Б.МӨНГӨНЗУЛД NISSAN JUKE АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

ББСАН -ийн Үүсгэн байгуулагч Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Моннис групп-д хүсэлт тавьсны дагуу Шатрын дэлхийн аварга Б.Мөнгөнзулд автомашины эрхийн бичгийг Монголд ирэхэд нь гардуулж байсан. Тэгвэл уг мялаалг

Завьт эргүүл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ.Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/778 дугаар захирамжийг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захиралтай уулзлаа

ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сарын 12-нд Берлин хотод төвтэй Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзав.