loader
Цахим орчинд хувийн мэдээллээ яагаад нууцлах ёстой вэ

Цахим орчинд хувийн мэдээллээ яагаад нууцлах ёстой вэ

Цахим орчин дахь эрсдэлээс хамгаалах

Та цахим орчинд хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, мэдээллийн нууцлалаа хангаснаар өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм.

Хамгаалах нь яагаад чухал вэ?

  • Цахим орчин дахь мэдээлэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна
  • Хувийн мэдээллээ иргэд цахим орчинд хуваалцах болсон
  • Халдлага үйлдэх хэрэгслүүд нэмэгдэж, илүү боловсронгуй болсоор байна
  • Халдлага үйлдэгчид илүү ухаалаг арга хэлбэрээр ажилладаг болсон

Цахим орчинд хувийн мэдээллээ нууцлах

Хэрэглэгч таны цахим орчинд үлдээсэн сэтгэгдлийг хуулбарлан, бусдад түгээх эрсдэлтэй тул хувийн мэдээллээ оруулахгүй байж, мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Интернэт сүлжээ болон цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд хурдацтай өсөж байгаа тул аюулгүй байдлын дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

  • Гар утас, таблет, компьютер зэрэг хувийн төхөөрөмжүүддээ нууц үг тохируулан ашиглах;
  • Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаат бус, үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь таныг Wi-Fi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална./
  • Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмжөө бусдад дамжуулж, ашиглуулахгүй байх;
  • Сошиал орчинд сэжигтэй холбоос, судалгаа, сугалаа, сонжоо зэрэгт хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулахгүй байх, бусдад түгээхгүй байх;
  • Өөрийн болон бусдын хувийн мэдээллийг цахим орчинд дамжуулахдаа эх сурвалжийг сайтар нягталж, баталгаажуулсны дараа илгээх;
  • Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх, хандсан бол заавал  Log out/Sign out хийх;
  • Өөрийн төхөөрөмжид нууцлал, аюулгүй байдлыг хангах тохиргоонууд хийх. Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж гэх мэт.

Мессежээр ирсэн кодыг бусдад дамжуулахгүй байх

Утасны дугаар, и-мэйл хаяг нь таныг цахим орчинд танин баталгаажуулах мэдээлэл бөгөөд та эдгээрийг сольсон тохиолдолд интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр хандан өөрөө мэдээллээ шинэчлэх боломжтой. Таны цахим банкны мэдээлэл сэргээх баталгаажуулах код нь таны бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягт ирдгийг бүү мартаарай! Мөн түүнчлэн сошиал орчинд фэйсбүүкийн найз хэн нэгэн чаатаар таны гар утасны дугаарыг лавлан, мессежээр ирсэн кодыг асуувал огтхон ч өгч болохгүй. Магадгүй цахим гэмт хэрэгтнүүд ах дүү, хамаатан садан, ойр дотны хүний таны хаягнаас ч бичсэн байхыг үгүйсгэхгүй. Иймд алхам тутамдаа сэрэмжтэй байж, хувийн мэдээллээ хамгаалж, бусдад өгөхгүй байх нь чухал юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нутгийн баруун хойд хэсгээр цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.2023 оны 01-р сарын 23-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 24-ний

Гавал, нүүрний яс хугарлын зардлыг даатгалаас хариуцна

Гавлын ба нүүрний ясны хугарлын мэс заслын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.ЭМДҮЗ-ийн тогтоолоор гавлын ба нүүрний ясны хугарлын мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022”  өнөөдөр эхэллээ

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу хөнгөн жин буюу эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг жингийн барилдаанууд явагдана.Монголын багаа